Алт олборлогчдод 256 тэрбумын дэмжлэг үзүүлнэ

Засгийн газраас "Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталсан. Энэ тогтоолын дагуу эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгохоор болжээ. Ингэснээр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргана гэсэн үг. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр Уул уурхайн яамнаас Монгол банк, Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Мөн одоогоор нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ ирүүлсэн байна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Chuckles 14 April 2017 22:10 5.188.211.170
Back in school, I'm doing so much leganinr.

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.