МАН-ын долоон дэд сайдыг чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2015.08.24/ долоон дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын, Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын, Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын, Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын, Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын, Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын, Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ.

Эдгээр сайд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан тушаалаа хүлээж авсан бөгөөд сөрөг хүчин болох МАН Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах болсон тохиролцооны дагуу тус тусын албан тушаалд очсон юм. Энэ тохиролцооны дагуу МАН зургаан сайд / Шадар сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөрийн сайд/, долоон дэд сайдын суудлыг авсан. Гэсэн ч эрх баригч Ардчилсан нам МАН-ыг хамтын ажиллагааны гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах шийдвэрийг гаргасныг энэ наймдугаар сарын 3-наас 14-ны хооронд чуулсан УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын харъяаллын зургаан сайдыг чөлөөлсөн. Одоо харин дэд сайдуудыг ийнхүү чөлөөллөө.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Keyla 14 April 2017 19:01 5.188.211.170
"But it makes me wonder... if we were going to have a button for the disgruntled to wear this year, what would it sagiySug"est?ons:- "Paddles! Clear!" and a picture of MSFT's multi-year chart- "I'm with Stupid" and a picture of Ballmer- "I wanted Longhorn but all I got was this silly button"- "We're Soft"- "SS MSFT crew member"- "Wasting away in Redmondville"- "I'm not the caterer - I'm just paid like one"- "Shipping software? We don't need no stickin products"- "OpenOffice.org"- "If only I'd bailed in 99"- "Go Steve - please".

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.