Боксчид Тайландыг зорилоо

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болно. Тэмцээнд хүч үзэх Монголын баг өнөөдөр /2015.08.24/ Бангкокыг зорилоо.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тамирчид:

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ
  • 52 кг: А.Нурлан
  • 56 кг: Э.Идэрхүү
  • 60 кг: Д.Отгондалай
  • 64 кг: Б.Чинзориг
  • 69 кг: Б.Түвшинбат
  • 75 кг: Н.Шинэбаяр
  • 81 кг: С.Эрдэнэбаяр
  • 91 кг: Д.Отгонбаяр

Энэ тэмцээн Монголын боксчдын хувьд тун хариуцлагатай. Учир нь,AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх ёстой.

Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо аравдугаар сарын 5-18-нд болох билээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.