Зүүн бүсэд ашигт малтмалын зөвшөөрөл олгож эхэллээ

Бараг таван жил шахам хориг тавьсаны эцэст Монголын Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сараас олгож эхэлсэн. Нийтдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая гектар талбайд зөвшөөрөл олгохоос 32.5 хувь буюу 10.15 сая гектар нь сонгон шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая гектар талбай нь өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай юм. Өнгөрсөн долоон сарын хугацаанд баруун аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бол өнөөдрөөс /2015.08.24/ зүүн аймгуудад олгож эхэлж байна.

 

Тусгай зөвшөөрлийг дахин олгож эхлэхдээ цахим хэлбэрээр өргөдлийг хүлээн авч байгаагаараа онцлогтой.

Өнгөрсөн хугацаанд нийт 452 аж ахуй нэгжид 2.55 сая гектар талбайд хайгууд хийх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ.

Зүүн аймгуудад нийтдээ 11.94 сая гектар талбайд лиценз олгоно

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.