Монголын 21 жүдоч Астанад хүч үзнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр/2015.08.24/ Казахстаны Астана хотноо эхэлж байна.

 

Дэлхийн аваргад өрсөлдөх 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч дунд Монголын 21 тамирчин багтаж буй. Тэмцээний өдөр бүрийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болох бөгөөд ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болжээ.

Багийн бүрэлдэхүүн:

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар
  • 66 кг: Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар
  • 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
  • 81 кг: Н.Дагвасүрэн
  • 90 кг: Л.Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр
  • +100 кг: Тамирчин оролцохгүй

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг
  • 52 кг: М.Бундмаа, А.Цолмон
  • 57 кг: Д.Сумъяа, А.Батзул
  • 63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
  • 70 кг: Тамирчин оролцохгүй
  • 78 кг: П.Лхамдэгд
  • +78 кг: О.Жавзмаа

Багийн барилдааны бүрэлдэхүүнд дараах тамирчид нэмэгдэнэ

  • Б.Тэмүүлэн /100 кг/
  • О.Ууганбаяр /81 кг/
  • Б.Мөнхтуяа /78 кг/
Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.