Ялалтын жагсаалд 75 цэргийн алба хаагч оролцоно

Ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотноо тэмдэглэх Эх орны дайны ялалтын баярын цэргийн жагсаалд Монгол Улсаас анх удаа зэвсэгт хүчний төлөөлөл оролцоххр бэлтгэлээ хангаж байгаа билээ. Нийт 75 цэргийн албан хаагч жагсаалын бэлтгэл хийж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь зэвсэгт хүчний 63, хилийн цэргийн 12 алба хаагч байгаа юм. Тэдний 45 нь офицер, 25 нь ахлагч, тав нь хугацаат цэргийн албан хаагч аж. Эдгээр цэргийн алба хаагчийн 41 нь өмнө нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай. Бие бүрэлдэхүүний 35 хувь нь орос, англи, герман, солонгос хэлийг зохих түвшинд эзэмшсэн байна.

 

Жагсаалын бэлтгэл ажилтай УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар Мягмар гаригт /2015.04.14/ танилцах үеэр энэхүү мэдээллийг өгчээ.

Москва хотын Улаан талбайд болох Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөж байна. Мөн эх орны дайны ялалтад өөрийн хувь нэмрийг оруулсан улс орнууд, тухайлбал, Монгол, БНХАУ, Энэтхэг, Азербайжан, Армени, Беларусь, Киргизстан, Тажикистан, Казахстан, Серби зэрэг улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцоно.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Githa 14 April 2017 19:10 46.161.14.99
very well. It is very hard and diiufcflt but when mummy and I can enjoy this, it must be very exciting and fun. We will try harder and enjoy more to be able to fly around the course!! Love Silky

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.