Уран гулгалтын дэлхийн аварга дууслаа

2015 оны уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ манай урд хөршийн Шанхай хотноо өндөрлөлөө.

 

Тэмцээний зарим онцлогоос дурьдвал, Испанийн тамирчин Javier Fernandez анх удаа эх орондоо дэлхийн аваргын алтан медалийг авчирсан бол Оросын уран гулгагч Elizaveta Tuktamysheva 2004 оноос хойш тасраад байсан оросын эмэгтэй тамирчдын алтан медалийн буухиаг залгуулж чадлаа. Харин олимп, дэлхийн аварга, Японы тамирчин Yuzuru Hanyu аваргын титмээ хамгаалж чадсангүй хоёрдугаар байранд орсон бол хос бүжгийн төрөлд Францын Gabriella Papadakis /19 настай/, Guillaume Cizeron /20 настай/ нар нэгдүгээр байранд орж, энэ төрөлд алтан медаль хүртсэн хамгийн залуу тамирчид боллоо. Медаль авсан байдлыг танилцуулбал: 

 

Төрөл

 

Алт

Мөнгө

Хүрэл

Эмэгтэй

Elizaveta

Tuktamysheva

/ ОХУ /

Satoko

Miyahara

/ Япон /

Elena

Radionova

/ ОХУ /

Эрэгтэй

Javier

Fernandez

/ Испани /

Yuzuru

Hanyu

/ Япон /

Denis

Ten

/ Казакстан /

Хос / чөлөөт /

Meagan Duhamel,

Eric Radford

/ Канад /

Wenjing Sui,

Cong Han

/ БНХАУ /

Qing Pang,

Jian Tong

/ БНХАУ /

Хос / бүжиг /

Gabriella Papadakis, Guillaume Cizeron

/ Франц /

Madison Chock,

Evan Bates

/ АНУ /

Katilyn Weaver, Andrew Poje

/ Канад /

 

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.