Таны амьдрал юу хийхэд зарцуулагддаг вэ?

АНУ-ын иргэдийн талаархи статистик мэдээнд тулгуурлан хүн 78 нас хүртлээ ямар хугацааг юу хийхэд зарцуулдаг вэ гэсэн судалгааг танилцуулж байна.

Бидний амьдралын 1.3 жил нь машин дотор өнгөрдөг бөгөөд 1.5 жил нь хүүхдээ асарч хандахад, дэлгүүр хэсэх болон үсээ засуулахад тус тус 2.5 жил зарцуулагддаг байна. Цаашилбал, боловсролд 3.5 жил, хооллож ундлахад 4 жил, гэрийн ажилд 6 жил, зурагт үзэх, интернет сүлжээ болон видео тогтоомонд 9 жилийг зориулдаг ба 10.5 жилд нь ажиллаж, амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг бололтой. Харин судалгаанд ороогүй үлдсэн 9 жилийг юунд зарцуулахаа та өөрөө шийднэ биз дээ.

Хэрвээ энэ судалгаа таны амьдралын хэв маяг, таны үзэл бодолтой нийцэхгүй байгаа бол бухимдах хэрэггүй. Энэ хорвоогийн юм бүхэн харьцангуй шинжтэй.

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.