Украины онц байдлын албаны даргыг баривиллаа

Өнөөдөр украины засгийн газрын хуралдааны үеэр тус улсын онц байдлын албаны дарга болон түүний нэгдүгээр орлогчыг гарт нь гав зүүн баривчилж, мөрдөн байцаах тусгай өрөөнд хорьсон байна. Тэдэнд эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэсэн хэрэг тулгаж байгаа юм. Энэ үйл явдлын дараахан тэднийг албан тушаалаас нь огцруулж буйгаа украины ерөнхий сайд А.Яценюк мэдэгдсэн байна.
Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.