Хакухо 34 дэх түрүүгээ авлаа

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо гуравдугаар сарын 8-22-ны болж өндөрлөлөө. Энэ башёгийн сүүлийн өдрийг хүртэл ёкозүна Хакүхо М.Даваажаргалын гол өрсөлдөгч сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байсан. Тэдний хувьд энэ башёд түрүүлэх бөхийн тоонд нэрлэгдэж байсан юм. Тэрүнофүжи Хакүхог 13 дахь өдөр өдрийн барилдаанд давснаар өрсөлдөнөө улам сонирхолтой боллоо. Хэрвээ сүүлийн өдөр ёкозүна Хакүхо Харүмафүжид унасан бол байдал өөрөөр эргэх байлаа. Гэвч ёкозүна Хакүхо хийгүй сайхан барилдаж, Харүмафүжиг давснаар 34 дэх түрүүгээ хүртсэн юм. Харин шинэхэн сэкивакэ цолтой барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн өдөр озэки Гоэйдог давж, энэхүү башёг 13 даваа, 2 унаатайгаар өндөрлүүллээ. Тэрүнофүжи башё эхлэхээс өмнө олон амлалтыг хэлж байсан. Тэр дундаа "их аваргатай барилдаж, ялахыг хүсэж байна гэдгээ ч нуугаагүй билээ." 

Япон озэки цолтнуудаас Кисэносато 9 даваа авсан бол Гоэйдо, Котошёогикү нар 8 даваатайгаар башёг өндөрлүүллээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.