Монгол орон дулаарч байна

Сүүлийн 100 жилд Монгол орны агаарын температурын жилийн дундаж 2,1 градусаар дулаарч, хур тунадас долоон процентоор буурчээ. Агаар мандлын гаралтай гамшигт үзэгдэл болох ган, зуд, хүчтэй салхи шуурга, үер усны аюулын давтамж сүүлийн хорин жилд өмнөх 10 жилээсээ хоёр дахин ихэссэн байна.  Дулаарлын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна. Тухайлбал, Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 30 орчим хувиар багасчээ.

 

1961 оноос хойш газрын гадаргын ууршиц 118.1 мм-ээр ихэссэн, ургамлын ургалтын хугацаанд буюу хавар, зуны эхэн сард ордог хур борооны хэмжээ 33 мм-ээр буурсан нь хуурайшилт, цөлжилтийн гол шалтгаан болж байна. Хавар цас ханзрах хугацаа бараг нэг сараар урагшилж, хөрс цасан бүрхүүлгүй болон ургамал бүрхэвчгүй байх хугацаа уртассанаас  газрын хөрс салхинд илүүтэй элэгдэж, 1960-аад оноос хойш шороон шуургатай өдрийн тоо нийт нутгийн хэмжээнд 3-4 дахин ихэссэн байна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Gytha 14 April 2017 21:58 5.188.211.170
Sharp thniking! Thanks for the answer.

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.