Оросууд хүчийг үзүүлэв


Оросын арми урьд хожид байгаагүй томоохон хэмжээний хээрийн сургууль эхлүүлж, украины хямралаас үүдэн олон улсын байдал хурцадсан энэ нөхцөлд НАТО-ийн гишүүн орнуудад, тэр дундаа америкчуудад өндөр сэтгэгдэл төрүүлж, хүчийг үзүүлэхээр шийдсэн бололтой.

Өнөөдөр байдлаар нийт 80 000 цэрэг дайчид, хуурай замын болон агаарын хүч, усан флотыг хамруулсан хээрийн сургууль оросын өнцөг булан бүрт явагдаж байна. Энэ сургуулилтанд оролцож байгаа байлдааны нисэх онгоцны тоо гэхэд л " аль хэдүйн 220 давсан " хэмээн оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт оросын армийн удирдлага украины хилийн ойролцоо Крымд нийт 8 000 артилерийн цэргийг хамруулан түгшүүр зарласан бол 200 танкаас бүрдсэн бүлэг оросын төв хэсэгт байрлах " нэг хотыг " гадаад ертөнцөөс таслах тусгай үйл ажиллагаа явуулсан байна. Үүнтэй давхцан агаарын довтолгооноос хамгаалах хүчин " електрон дайны үед хэрхэн зөв зохистой хариу өгөх " талаар бэлтгэл сургуулилтыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Тун удалгүй оросын ерөнхийлөгчийн тушаалаар агаарын хүчний алсын бөмбөгдөгч онгоцууд Крым болон Сахалины ойролцоо нислэг үйлдсэн бол 38 000 цэрэг дайчид Арктикийн стратегийн бүсэд хээрийн сургуулилтаа эхлүүлжээ. Мөн оросын усан флотын хөлөг онгоцууд Польш болон Литвийн дунд орших, эх нутгаасаа хуурай газраар таслагдсан Калининградын бүс нутагт Искандер-М пуужинг зөөж аваачсан байна.

3 сарын сүүлээр дуусах энэхүү хээрийн сургуульд Армени болон Абхаз, өмнөд Осетид байрлах оросын цэргийн анги нэгтгэлүүд бас хамрагдаж байгаа юм.

АНУ болон ЕХ-ны зүгээс тавьсан хориг арга хэмжээ үргэлжилж, оросын экспортын гуравны нэгийг бүрдүүлдэг газрын тосны үнэ хоёр дахин унасан энэ төвөгтэй нөхцөлд ийм том хэмжээний хээрийн сургууль зохион байгуулж байгаа нь өөрийн цэрэг офицеруудын сэтгэл санааг дэмжих, тэдний байлдааны бэлтгэлийг шалгах, улмаар бид ямар ч нөхцөлд өөрийн эрх ашгаасаа ухрахгүй, үүнийхээ төлөө " тулахад " бэлэн гэдгээ харуулахад чиглэсэн болов уу. 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Chassidy 14 April 2017 19:02 46.161.14.99
I forgot about My Aim is True. I’d also put Elvis Costello – This Ye18a#r2&7;s Model. Clark, I saw Joe Strummer – The Future is Unwritten yesterday. It was well worth watching, especially for fans of the Clash or the Mescaleroes.

I forgot about My Aim is True. I’d also put Elvis Costello – This Ye18a#r2&7;s Model. Clark, I saw Joe Strummer – The Future is Unwritten yesterday. It was well worth watching, especially for fans of the Clash or the Mescaleroes.

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.