Харин өнөөдөр халдвар авсан гурван хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжсэн байна.
ОХУ-аас ирсэн оюутнуудын 57-гоос нь коронавирусийн халдвар илрээд байна. Хойд хилээр ирсэн оюутнуудаас 119 нь Орхон аймагт, 136 нь Дархан-Уулд, 20 гаруй нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа юм. Мөн Төв аймагт 134 хүн тусгаарлалтад байна.
Коронавирусийн халдвар батлагдахын хэрээр эрсдэл нэмэгдэж байгааг ХӨСҮТ сануулж байна. ОХУ-д сурч байсан оюутнуудыг хилээр татан авч байх үед коронавирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй ч давтан шинжилгээгээр ийнхүү халдвар баталгаажиж байна. Халдвар авсан нь тогтоогдсон долоон оюутныг хилээр оруулалгүй ОХУ-д үлдээсэн.
Гадаад оронд амьдарч байгаа монгол иргэдийн дунд халдвар авсан тохиолдол байгааг ЭМЯ хэллээ. Тухайлбал, өнөөдөр мэдэгдэж байгаагаао Монголын 30 иргэн халдвар авчээ. Үүнээс, Шведэд байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа ЭМЯ хэллээ. Уг иргэн Шведэд сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа ажээ.