Матрынхан нууцлаг байхыг хүснэ

ХОНЬ

Аз завшаанаар дүүрэн долоо хоног. Хониныхны хүссэн бүхэн санаснаар бүтэж, аз жаргалтай байна. Энэ нь гараг эрхсийн эерэг нөлөөтэй холбоотой. Тэд хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагатайгаар хандаж, ямар ч ажлыг саадгүй хийж гүйцэтгэнэ. Санхүүгийн байдал тогтвортой байх тул мөнгөнд санаа зоволгүйгээр санасан бүхнээ худалдан авна. Хосууд эв найртай байж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлнэ. Ганц бие хүмүүсийн тухайд сэтгэлд нийцтэй нэгэн таарвал шаргуу араас нь хөөцөлдөөрэй. Даарч хөрч ханиад томуу тусахаас болгоомжил.

ҮХЭР

Уйдах завгүй долоо хоног. Ажил ихтэй байхын зэрэгцээ олон сонирхолтой төсөл дээр ажиллаж, түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана. Зарим нь хувийн бизнесээ эхлүүлэх бол нөгөө хэсэг нь л хөдлөх хөрөнгийн наймаатай холбоотой ажил төрөлд шилжинэ. Гэвч ажиллахын зэрэгцээ амарч байхгүй бол сарын сүүл рүү өвдөж болзошгүй байна. Ажилтай холбоотой бүхэнд дэг журамтай хандвал зохино. Удирдлагатайгаа заавал зөвлөлдөөрэй. Эс тэгвэл таны шинэ санаа бусдын эсэргүүцэлтэй тулгарна. Гэр бүлийнхэндээ ажил төрлийн байдлаа ярьж бай. Тэд таныг тоосонгүй гэж гомдоллохоо болино. Машин барих, гадуур явахдаа болгоомжтой бай.

ИХЭР

Хамт ажиллагсад, түншүүдтэйгээ харьцахдаа мэдрэмжтэй, ёс журамтай байхыг эрхэмлээрэй. Хэрвээ та давхар ажил эрхэлдэг бол санхүүгийн хувьд хангалуун байна. Ашигтай гэж үзсэн ямар ч ажлыг хойш тавилгүй барьж ав. Аз сорьсон аливаа үйлд оролцох хэрэггүй. Мөнгө санхүүгээрээ хохирох эрсдэлтэй. Залхмаар санагдах ажлыг ч зоримгоор барьж авч хийнэ.Таны эрч хүч, туйлбартай чанар олон хүний хүндэтгэлийг хүлээнэ. Гэр бүл, садан төрөлдөө мөнгө зарцуулна. Ачааллаа тохируулах шаардлагатай. Хэт их ажиллавал ядарсаны улмаас дархлаа суларна. Өөдрөг байх нь эрүүл байхын үндэс болно.

МЭЛХИЙ

Амжилт бүтээлийн долоо хоног. Зарим нэг нь албан тушаал дэвшинэ. Зарим нь мэргэжлийн чиг баримжаагаа өөрчилж, шинэ салбарт чүчээ үзнэ. Тэд юуг ч барьж авсан амжилттай хийж гүйцэтгэнэ. Та илүү шийдэмгий, зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Хамт олны уур амьсгал таагүй санагдвал өөр ирээдүйтэй ажил хайхад ч болохгүй зүйлгүй. Хувийн бизнес эрхлэгчид зах зээл дээрх байр сууриа бэхжүүлнэ. Хэт үрэлгэн загнахгүй л бол санхүүгийн байдал тогтвортой байна. Албан шугамаар танилцсан нэгэнтэй дотносч болзошгүй. Хэт их яарах хэрэг бий юу гэдгийг өөрөөсөө асуу. Дулаан хувцаслаж, даарч хөрөлгүй бай. Хаврын цаг агаарыг дорд үзэх хэрэггүй. Зөгийн бал, ургамлын цай, сүү, сармис гээд дархлаа сайжруулах зүйлсийг түлхүү хэрэглэ.

АРСЛАН

Ахуй амьдрал, ажил төрлийн хүрээнд үр дүнгээ нэгтгэх цаг үе. Ирээдүйн өсөлт дэвшил тань хамаарах чухал үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх хэрэгтэй болно. Та удаан уулзаагүй нэгнээс тус дэм авна. Хувь тавилангийн олгож байгаа боломж бүрийг барьж авахыг хичээ. Хийж дуусгаагүй байгаа ажлаа нэн тэргүүнд хийж гүйцээхэд анхаар.  Хуучин төсөл ч, шинэ ажил ч үр ашгаа өгч, орлого нэмэгдэнэ. Гэвч зардал их байх тул зарцуулалтаа зөв төлөвлөөрэй. Ганц бие арслангууд амьдралыг тань орвонгоор нь эргүүлэх нэгэнтэй учирна. Гэхдээ энэ сайн талаараа гэдгийг сана. Гэр бүлийн хүрээнд садан төрлийн харьцаа бэхжинэ. Зөв хооллож, сэтгэл санаагаа тайван байлга. Ходоод, элэг, цөс эмзэг байх тул анхаар.

ОХИН

Харилцаа холбоо идэвхижих долоо хоног. Уулзалт, албан хэлэлцээр, найз нөхдийн үдэшлэг гээд охиныхон завгүй байна. Ажил мэргэжлийн хийгээд хувийн амьдралын хүрээнд өөрчлөлт орно. Сэтгэл санааны бэлтгэлтэй байж, ямар ч өөрчлөлтийг амьдралаа өөрчлөх боломж хэмээн баяртайгаар хүлээж ав. Хамт ажиллагсад, өөрийн ойр байгаа хүмүүсийг гярхай ажигла. Хэн нэгэн таныг өөрийн эрх ашгийн төлөө ашиглахыг завдаж байна. Шинэ санаа мөнгөн ашиг авчирна. Энэ долоо хоногт үүсгэсэн харьцаа ганц бие охиныхонд жинхэнэ аз жаргалыг бэлэглэнэ. Харин нэгэнт гэрлэсэн хүмүүсийн тухайд хань ижлээ юм болгонд битгий шүүмжил. Биеэ чийрэгжүүлж, дархлаагаа сайжруулахад анхаар.

ЖИНЛҮҮР

Дотоод сэтгэл рүүгээ өнгийх цаг. Жинлүүрийнхэн ажил төрөл гэхээсээ илүүтэй өөрийгөө, өөрийн хүсэл эрмэлзэл, дотоод хүнээ таньж мэдэхийг хүснэ. Та бусдад шударгаар хандвал бусад хүн ч түүнд мөн шударга сайнаар хандах болно. Зарим жинлүүрийнхэн ажлаа солихоор зориг шулуудна. Дараагийн ажлаа олж байж шийдвэрээ гаргахыг одод зөвлөж байна. Орлогын нэмэлт эх үүсвэр олдохоор байгаа тул хичээнгүйлэн хай. Нэгэнт хийсэн сонголтондоо үнэнч байж, зугаа цэнгэлд цагаа үрэхээ болино. Дотны хүнээ түргэн зангаасаа болоод гомдоож болзошгүй. Ийм нөхцөлд түрүүлж буулт хийгээрэй. Гэр бүлтэй хүмүүс хов живнээс болгоомжил. Хууч өвчин хөдөлж болзошгүй. Зүрх судасны систем эмзэг байна.

ХИЛЭНЦ

Таныг барьц алдуулах үйл явдал тохиолдож болзошгүй. Сайн уу, муу юу гэдэг нь та өөрөө аль өнцгөөс харахаас хамаарна. Сэтгэл санаагаа тайван байлгаж чадвал танд ашигтай явдал ч болж мэднэ.Эрч хүчээр дүүрэн байх тул ямар ч хэцүү ажлыг хөнгөхөн хийчихнэ. Хамгийн гол нь хийх ёстой ажлаа зөв дараалалд оруулж, төлөвлөн бичээрэй. Мөнгө багатай байлаа ч гутрах хэрэггүй, энэ бол түр зуурын хэрэг. Хувиараа бизнес эрхлэгчид ашиг орлого сайтай байна. Хилэнцийнхэн ухаанаа алдан дурлалын адал явдалд хутгалдахаа больж, бүгдийг эрүүл саруулаар цэгнэн үзэхийг хичээнэ. Та хэдий чинээ их өөдрөг бодолтой байна бие төдий чинээ сайн байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байдал сэтгэл санааны байдалтай шууд холбоотой байна.

НУМ

Амжилтанд хүрэхийн тулд туйлбартай, тэвчээртэй байх шаардлагатай. Ажил төрлөө урагшлуулахын тулд түншлэлийн гэрээгээ шинэчилж, ашигтай хэлцлүүдийг хийнэ. Эерэг хүмүүстэй харьцаж байвал та өөрөө ч эрч хүчээр цэнэглэгдэнэ. Удирдлага тань яаралтай ажил даалгана. Нумынхан түүнийг нь чанартай хурдан хийж гүйцэтгэнэ. Ямар ч саадыг тэвчээртэйгээр давах эрч хүч тэдэнд хангалттай байна. Хамт олны дунд хов жив үүснэ. Холхон байвал танд өлзийтэй. Орлого мөнгөө хадгалж хуримтлуул. Танд удахгүй том худалдан авалт хийх шаардлага гарна. Ямар нэгэн шинэлэг харьцааг эрэлхийлнэ. Хосууд амьдарч буй орчноо өөрчлөхөд л харьцаа шинэчлэгдэнэ. Ойр дотны хүмүүстээ илүү их анхаарч халамжлаарай. Сайтар амарч, биеэ чийрэгжүүлэхэд анхаар.

МАТАР

Матрынхан нууцлаг байхыг эрхэмлэнэ. Тэд угаасаа ч бусадтай төлөвлөгөөгөө хуваалцах дургүй, одоо бүр ч их нуух болно. Ажил хэрэгтээ тооцоотой, хянуур хандаж, энэ нь чухал асуудалд хэрэг болно. Сэтгэл санааны амар амгалан байдлыг илүү эрхэмлэнэ. Ашигтай, шинэ харилцаа холбоо тогтоохын төлөө хичээх шаардлагатай. Бизнес бага сага бүтэлгүйтнэ. Гэвч нөлөө бүхий нөхөд тань тусална. Нэр хүнд өсч, удирдлага тань хүртэл таны үгийг дуулах болно. Та хаанаас хэрхэн мөнгө олохоо мэддэг хүн. Таны санхүүгийн баталгаатай байдал үүний нэгэн нотолгоо. Эртнээс мөнгө хуримтлуулсан болохоор үрлэг зарлага таны санхүүгийн байдлыг дордуулахгүй. Маргаан, тунирхал, эвлэрэл, романтик болзоо гээд бүгд ээлжилнэ. Хайр дурлалд сэтгэл хөдлөлөөр бус, эрүүл саруул ухаанаар ханд. Эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна. Хэт их ядрахаас сэргийл.

ХУМХ

Хариуцлагатай байж, бүхнийг төлөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй болно. Ингэснээр алдаа эндлээс ч сэргийлж чадна. Шударга байх нь бусад хүнтэй эвтэй найртай байх үндэс болно. Зөн билгээ дагавал хэнтэй хэрхэн харьцахаа мэднэ. Хичээл зүтгэл үнэлэгдэж, удирдлага сайшаана. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Орлого тасалдаж зардал ихсэнэ. Сурч боловсрохтой холбоотой зардлууд их гарна. Зав зай муутай байх тул хайр дурлал бодож амжихгшй л болов уу. Ар гэртээ тэр болгон тухлаад байж чадахгүй. Ачаалал ихтэй сар болохоор боломж л гарвал амраад ав. Хоол хүнсээ онцгой анхаарч, зөв хоолло. Ходоод гэдэс өвдөж хямарч болзошгүй.

ЗАГАС

Идэвх буурах долоо хоног. Загасныхны сэтгэл санаа тавгүйрхэнэ. Ажил амьдрал дээр урьдны шийдэгдээгүй асуудлууд сөхөгдөж болзошгүй.. Хүч чадлаа дайчлан өдөр тутмын ажилдаа шамдаарай. Дутуу орхисон олон ажилд дарагдана. Мөн хамт олон доторх үл ойлголцол ихсэнэ. Xэрвээ та өөрөө л зориг гарган нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдвэрлэхгүй бол өөр хэн ч танд туслахгүй. Мөнгө санхүү тогтворгүй байна. Хүүхэдтэй холбоотой зардал ихсэнэ. Бизнес эрхлэгчид хөрөнгө хуваах асуудалтай тулгарч болзошгүй. Амьдралыг өөдрөгөөр харвал хүндрэл бэрхшээлээс зайлсхийж чадна. Гэр бүлийнхэнтэйгээ хамтаар салхинд ойр ойрхон гарч, харьцаагаа сайжруулахад анхаар. Амьдралын эрүүл хэв маягийг баримтаж, ачааллаа тэнцүүлж, аль болох их амарч байгаарай.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.