Үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг баривчиллаа

 

Монголын нийгэм, улс төрийн болохгүй байгаа зүйлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Улаанбаатарын төвийн гудамжаар өнөөдөр /2020.05.12/ жагссан залуусыг цагдаагийнхан баривчиллаа.

 

Тэд эрх баригчдын алдаатай бодлого ард иргэдийн амьдралыг ядуурал руу түлхэж буй үнэн дүр төрхийг илчилсэн үгс бичсэн пайз зүүн, цагаан нөмрөг нөмөрч, нүүрэндээ цагаан масктай байлаа. Коронавирусийн хөл хорионы дэглэмийн дагуу залуус хоорондоо хоёр метрийн зайтай зогссон байсан юм.

Эрх баригчдыг, Монголын төрийг хэн ч шүүмжлэх эрхгүй болсон дүр төрх өнөөдөр болсон баривчилгаанаас харагдаж байна. ЖДҮ-гээр эхэлж концесс, тендерээр үргэлжилсэн эрх баригчдын алдаа завхралыг шүүмжилсэн хүн болгон баривчлагдаад байвал гурван сая монголчуудын хэд нь баривчлагдах вэ? Өнөөдөр 100 залууг баривчилж, маргааш зуу зуун хүний амыг хаах гэж байна уу гэх хардлага ч төрж байна.

Залуус ямар мессэжийг нийгэмд өгөхийг хүссэн бэ?

Засгийн эрхийг дөрвөн жил барьсан Эрх баригчид та нарын:

  • Улсынхаа нэрийг шившиг болгож, хар тамхи дамласан дипломатууд,
  • Төрийн ордон, яамны байр, орон нутгийн засаг даргын тамгын газарт гарсан хүн амины ноцтой хэргүүд,
  • Нэг хүнд ногдох өрийн хэмжээг бууруулна гэж амлачихаад 4 жилийн хугацаанд даруй 10 сая төгрөгөөр нэмж, өлгийтэй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өртэй болсон дааж давшгүй их өр зээл,
  • Долоон төрлийн татварыг нэмэгдэл,
  • Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр, Хүүхдийн мөнгийг хасахаар шийдвэрлэснээ хэсэг хугацааны дараа уг шийдвэрээ цуцаллаа гэх… ард биднийг бухимдуулан бачимдуулсан эдгээр шийдвэрүүдийг чинь ЗАЛУУС бид мартаагүй гэдгийг нийгэмд хүргэхийг зорьжээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.