COVID-19: Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр дахь багц арга хэмжээгээ танилцууллаа

Коронавирусийн халдвараас үүдсэн нөхцөл байдлыг эсрэг авах хоёр дахь шатны арга хэмжээгээ Монгол улсын Засгийн газар 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр танилцууллаа.
 
УИХ-аас Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, тавдугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, "Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол, Эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай хоёр тогтоолыг ийнхүү албан ёсоор гаргаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
 

Энэхүү багц арга хэмжээнд дараах дөрвөн асуудлыг тусгасан байна. 

  1. 0-18 насны хүүхэд бүрт сар тутам олгодог 30 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно. Ингэхдээ дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгө болох үлдэгдэл 70 мянган төгрөгийг нөхөж олгох юм.
  2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой 122 мянган иргэн сар бүр 16 мянган төгрөг авдгийг 32 мянган төгрөг, 118 мянган хүүхэд сар бүр 8 мянган төгрөг авдгийг 16 мянган төгрөг болгон хоёр дахин нэмэгдүүлнэ. Үүнийг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно.
  3. Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг 3600 иргэн сар бүр 188 мянган төгрөг авдгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй 42500 орчим иргэн, одой 116 иргэн, тэжээгчээ алдсан 16500 орчим иргэн, өрх толгойлсон эцэг, эх сар бүр 188 мянган төгрөгийн тэтгэмж авдгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгоно. Үүнийг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгох юм.
  4. Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгоно.

Коронавирустай тэмцэх, эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц арга хэмжээг ийнхүү авч хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр дөрвөн арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд төсвийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт, урсгал зардлын болон цар тахлын үеийн хөл хөдөлгөөн хумигдсантай холбогдох хэмнэлтээс гаргаж байгаа болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Candida 17 May 2020 04:24 94.253.32.130
I every time emailed this weblog post page to all my associates, because if like to read it afterward my links will too. лучшие бонусы онлайн казино webpage win real money online casino
Nydia 24 May 2020 11:12 118.174.209.156
I go to see day-to-day some web sites and blogs to read articles orr reviews, except this website offers quality based writing. webpage sport online
Trinidad 26 May 2020 17:04 69.162.97.91
Heyy I know this is off topic but I was wondering if you knew of any widsgets I could add to my blog that automaticaly tweet my newest tqitter updates. I've been looking for a plug-in like this forr quite some time and was hoping maybe youu would have some experience with something like this. Please lett me knnow if you rrun into anything. I trul enjoy reading your blog and I look forward tto your new updates. site parimacht

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.