Нийслэлийн Онцгой комисс шийдвэрээ 3 хоногийн дараа цуцлав

Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар хотын хөл хорионы дэглэмийг сулруулан спорт заал, баар, караоке зэрэг газрын үйл ажиллагааг нээсэн. Гэвч үйл ажиллагааг нь нээсэн газруудад өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд олноор цугларч, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн учраас өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр эргүүлэн хаах шийдвэрийг Нийслэлийн Онцгой комисс гаргалаа.

"Бид баар, караоке нээхдээ холбогдох газрууд хяналт тавьж ажиллана, ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж ажиллахыг мөрдүүлнэ гэж захирамж гаргасан. Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэг ч гэсэн хүн ажилдаа орж өрх гэрээ тэжээхэд дэмтэй гэсэн үүднээс нээх захирамж гаргасан. Өмнө нь фитнес, халуун ус, амралтын газруудыг гээд нээсэн. Эдгээр газрууд заавар, зөвлөмжөө сайн дагаж байгаа тул одоогоор асуудал гараагүй байна гэж итгэж байна. Сургалтын төвүүдийг нээх, хаах эсэхийг Нийслэлээс шийдэхгүй. Бид нээх саналаа УОК-т хүргүүлсэн байгаа. Ресторанууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин шөнийн цэнгээний газар, бааруудад нэг ч гэсэн хүн ажил орлоготой байг гээд ААН-үүд боломж олгосон ч харамсалтай нь ААН-үүд өөрсдөө дүрэм журмаа дагаж мөрдсөнгүй. ААН-үүд өөрсдөө бэлэн биш байгаа юм байна. Хэзээ ямар түвшинд, хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх, халдвар өвчин хэзээ намжих эсэхийг харж байж баар цэнгээний газруудыг нээх асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.