Халдвар авсан 40, эдгэсэн 12

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тусгай үүргийн гурван нислэгээр нийтдээ 800 орчим хүнийг Улаанбаатарт авчирлаа. Үүнд, дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 1-нд Сөүлээс, тавдугаар сарын 2-нд Франкфуртээс монгол иргэдийг авчирлаа. ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.04/ мэдээлснээр Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэний лабораторийн шинжилгээ COVID-19-ээр халдварлагдсан болохыг баталжээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан тохиолдлын тоо 40 болж байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 28 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа юм.

Халдварын анхны тохиолдод илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш эдгэрсэн 12 тохиолдол байна. Коронавирусийн анхны халдварыг Монголд зөөвөрлөн авчирсан Франц улсын иргэн 47 хоног эмчлүүлээд эдгэрсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн Бямба гаригийн Улаанбаатар-Франкфуртийн нислэгээр нутаг буцжээ.

ХӨСҮТ-д халдвар аван эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн дунд хатгалгаа болсон, халуурсан иргэд цөөнгүй байгаа ажээ. Мөн өндөр настай, элэгний хорт хавдартай хүн коронавирусийн халдвар авсан нь эмч нарын анхаарлын төвд байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
brLXJyYTUhQ 3 June 2020 20:37 117.223.181.90
PzWItoMwDn

JGtCkbrLQg

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.