Нийслэл хотын хөл хориог сулрууллаа

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 30-нд захирамж гаргаснаар зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж байна. Энэ асуудлыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Спорт заал, бүжгийн клуб, бассейн, тусгай зөвшөөрөлтэй баар цэнгээний газар, караокег нээсэн. Харин танхимын сургалт буюу хэлний сургалтын төв, жолооны курсийн үйл ажиллагааг нээгээгүй. Гэхдээ хоёроос гурван хүнтэй, ганцаарчилсан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зөвшөөрнө. Ер нь олон хүн бужигнахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, цагийн хуваарийн дагуу ажиллах шаардлагыг тавьж байна. Мөн үйлчилгээний газрын цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг хүртэл сунгасан бол спорт заалыг цагийн зохицуулалтайгаар ажиллуулна” гэсэн мэдээллийг өглөө.

Захирамжийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

"Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимээс бусад сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс /2020.05.01/ нээлээ.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэрийг үндэслэн хотын дарга хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх,  нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 дугаар захирамжийг өмнө нь гаргаж байсан.

Тэгвэл өмнө гарсан дээрх захирамжийн хуулийн үйлчлэл өнөөдөр дуусгавар болж байна. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурдсан байна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.