Гурав дахь давтан шинжилгээгээр халдвар батлагджээ

ЭМЯ-наас мэдээлснээр өнөөдөр /2020.04.20/ мэдээлснээр Монгол улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 33 боллоо. Сүүлчийн батлагдсан тохиолдол нь ОХУ-ын Москва хотноо сурдаг оюутан ажээ. Алтанбулагийн хилийн боомтоор 2020 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр орж ирээд тусгаарлагдсан байсан уг хүний гурав дахь давтан шинжилгээгээр ийнхүү халдвар авсан нь батлагдсан байна.

 

ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Тус эмнэлгийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, нийт 76 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Үүнд, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүний давтан шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнээс 16 хүний хариу сөрөг гарч, нэг хүний шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад нийт коронавирусийн халдварын тохиолдол 33 боллоо. Давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн иргэн нь Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор ирж, Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор ирсэн оюутан аж. Тухайн оюутан нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуульд сурч байсан бөгөөд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Түүний сурваг сургуульд халдвар илэрсэн байсан аж. 

Гадаад оронд байгаа 13 монгол хүн Covid-19-өөр өвчилсөн гэдгийг ЭМЯ мөн өнөөдөр мэдээллээ. Швейцарьт амьдарч буй хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан бол БНСУ-д хоёр хүн өвдөж эдгэсэн гэх мэдээлэл байгаа ажээ. Сүүлийн өдрүүдэд Турк улсад монгол иргэн коронавирусийн халдварын улмаас нас барсан гэсэн мэдээлэл түгсэнийг ЭМЯ үгүйсгэлээ. Хэрэв монгол хүн нас барвал олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу 24.00 цагийн дотор мэдээлэл ирдэг хэмээн ЭМЯ хэллээ.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
QIUdJfckgK 3 June 2020 20:38 117.223.181.90
dfciqrZxRwgG

FAWUJzcaKrsDpw

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.