COVID-19: 17 дахь тохиолдол баталгаажлаа

2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас монгол иргэдээ татсан. Энэ ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа юм. Хилээр орж ирсэн иргэдээс 20 хүнийг сэжигтэй тохиолдол гэж ХӨСҮТ-д тусгаарласан юм. Энэ 20 хүний нэгнээс Covid-19-ийн халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр /2020.04.13/ сэтгүүлчдэд мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 17 боллоо. Үүнээс дөрвөн өвчтөн нь эдгэсэн.

Дэлхийн 213 улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирус бүртгэгдсэн байна. Нийт 1.8 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.

Итали, Их Британи, Бельги зэрэг оронд нас баралт хамгийн өндөр байна. Азийн орнуудаас Япон улс хамгийн их анхаарал татаж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн хүмүүст халдвар тархсан.

Иймээс манай иргэд аль болохоор эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, 24 цагийн утсаар зөвлөгөө авах, зайлшгүй эмнэлэгт ирэх шаардлагатай бол олуулаа ирэхгүй байхыг анхааруулж байна.

Хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт 2186 шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас барсан. Улаан-Үдэд 77 хүн өвчилснөөс 13 нь хүүхэд, Эрхүүд 33 тохиолдол бүртгэгдэхэд хоёр нь хүүхэд байгаа.

Бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр байгаа учраас манай иргэд дэлгүүр хоршоо явах, айлд очихдоо хүүхэд дагуулж явахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2 метрийн зай барих шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байсан Хятадын эрдэмтэд 4 метрийн зай барих шаардлагатай гэсэн нь анхаарал татаж байна. Автомашины хөдөлгөөнийг дугаараар хязгаарлах саналыг ЭМЯ дэмжихгүй. Нийтийн тээвэрт хүний бөөгнөрөл үүсэж, эрсдэл улам нэмэгдэнэ.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
uajGMKmDvJcR 24 April 2020 19:41 14.169.212.167
JkKjGHQlTyhBoLX
USZkbuOwV 3 June 2020 20:38 117.223.181.90
yztWnGFQNiuoesx

kAlsDSiapnmE

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.