COVID-19: 5.1 их наяд төгрөгөөр эдийн засгаа идэвхжүүлнэ

УИХ-ын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /СОVID-19/-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Мөн дээрх тогтоолтой хамт өргөн мэдүүлэгдсэн байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох, мөн иргэн, аж ахуй нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс, Хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаатай чөлөөлөх зэрэг дэмжлэг багтаж буй юм. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг 30 мянган төгрөг болж нэмэгдлээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

ZknREMLOaouYpH 24 April 2020 19:45 14.169.212.167
YrRigMxbWsNT
fechMoUsZyw 3 June 2020 20:39 117.223.181.90
viSdspWlXhayYNMT

finMOqkRPLSpAbj
Food Tips and Chef's Answers

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.