Түүхийг ингэж л бичмээр…

 

 

 

Саяхан дэлхийн түүхтэй холбоотой нэгэн ном уншлаа. Сайхан бичлэгтэй ном юм. Түүхийг ингэж бичиж болдог байна шүү. Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Юваль Ной Хараригийн бичсэн "Sapiens Хүн төрөлхтний товч түүх". 26 хэл дээр орчуулагдсан бөгөөд Их Британи, Испани, Словени, Тайвань, Израильд бэстсэллэр болсон ном. Мөдхөн II дэвтрийнх нь монгол хэвлэл худалдаанд гарах сурагтай.

Манай түүх бичлэгийн тухайд

Би түүхч хүн биш л дээ. Гэхдээ түүх, түүх бичлэгийн талаар өөрийн гэсэн бодол байдаг. Монголын түүхчдийн бичсэн янз бүрийн ном уншиж байлаа. Сэтгэл дундуурхан үлддэг. Судалгаа болон хийж буй дүгнэлт нь нэг л биш. Манайхан түүхээ янз бүрээр л бичих юм. Нэлээд тохиолдолд худал, үнэнийг хольсон, мушгиж гуйвуулсан, үзэл сурталжсан, магтан дуулсан, харааж харлуулсан, зориудаар "мартагнаж орхигдуулсан”, ихэнхдээ олон түмний санаа сэтгэлд тохируулах гэж оролдсон, баримт материалд хэт субъектив дүгнэлт хийсэн байдаг бол цөөн тохиолдолд, бодитой, цэх шулуун, эрүүл саруул ухаан дээр тулгуурласан байх аж.

Би МУИС-ийн философийн анги төгссөн хүн. Тэр үед философийн ангид үзэхгүй хичээл гэж байхгүй. Биологи, физик, дээд тоо, хэл шинжлэл гээд. Гэхдээ эдгээр ухааны үндэс, философитой холбогдох учиг, проблемтэй асуудалтай голчлон танилцана. Харин Монголын түүхийн лекцийг нэлээд дэлгэрэнгүй сонссон. Монголын түүхийн лекцийг Бээжингийн Их сургуульд сурч түүхч болсон Чимидцэрэн (ер нь хуучин тогтолцооны үед хэлмэгдэж явсан сайн түүхчид болох Г.Сүхбаатар, Л.Жамсран, Ч.Далай нар бүгд 1950-60-аад онд Бээжингийн Их сургуульд суралцсан байдаг, Чимидцэрэн багш тэдний нэг), тэр үедээ залуухан багш байсан Чулуунбаатар гэсэн багш нар бидэнд уншсан.

Чимидцэрэн багш маань "муутуу цаасны үнэр аваагүй хүнийг ямар түүхч гэдэг юм” гэдэгсэн. Энэ үгний учрыг одоогийн хүмүүс ойлгохгүй биз. Үнэхээр ч Монголын түүх судалж буй хүн муутуу цаасан дээр манж, хятад, перс хэлээр бичсэн түүхийг уншаагүй бол ямар юмны Монголын түүх судлаач байх вэ дээ. Жинхэнэ эх сурвалжийг тухайн хэлээр нь уншиж, танилцаж, судалдаг түүхч одоо байна уу?! Арга ядахад дээрх хэлээс гүжирдэлгүй буулгадаг судлаачидтайгаар нь англи хэл дээр бичдэг авторуудтай танилцсан байх ёстой. Түүнээс биш 1950-90 онд байсан МАХН-ын түүх судлаачид шиг орос хэл хальт мульт гадарладаг бол шаардлага үнэхээр хангахгүй.

1950-90 онд Монголын сэхээтнүүд 1921 оноос хойших Монгол улсын түүхтэй МАХН-ын түүх гэж нэг предметээр дамжуулан танилцдаг байлаа ("Монгол улсын түүх” гэж тусдаа предмет байсан л даа. Гэхдээ МАХН-ын түүхийнхээ хуулбар болсон зүйл байдаг байв).

Ер нь социализмын үеийн албан ёсны түүх бичлэг бол авах юмгүй шүү дээ. Хэтэрхий муухай гуйвуулсан, хэлмэгдэж зовсон гэм зэмгүй хүмүүсийг гүтгэж гүжирдсэн, энхрий хайрт намаа худал магтсан, хэрэггүй эд.

МАХН-ын түүхчид бол хаадын түүх бичээч гэдэг шиг эздийнхээ хүссэн зүйлийг эрээчигчид. Тэд ямар ч амбицтай хаадаас илүү түүхийг мушгин гуйвуулсан хүмүүс. Ер нь, дэлхий дээр улс орныхоо түүхийг эдэн шиг мушгин гуйвуулсан хүмүүс байхгүй биз ээ. Чухам ичиж зовох, эрээлэх сэтгэлийн өчүүхэн ч хэлтэрхийгүй "туусан” байдаг.

Дашрамд хэлэхэд, одоо ардчилсан хөдөлгөөний түүхийг бичнэ гэж хачин юм болох нь. 30-аадхан жилийн өмнө болсон, оролцож явсан бараг бүх хүн нь амьд байхад энэ түүх муухай гуйвж, гажиж эхэлсэн шүү дээ.

Мэдлэгт тулгуурласан, эрүүл саруул ухаанаар дүгнэсэн түүх бичлэг

 

Тэгвэл Sapiens номыг уншаад түүхч хүн бүр ийм мэдлэгтэй, энэ хэрийн сэтгэх чадвартай, улмаар энэ чадварууд дээрээ тулгуурлан дүгнэлт хийдэг бол гэж бодогдсон шүү. Номд хүний үүслээс эхлээд танин мэдэхүйн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хөдөө аж ахуйн хувьсгал, бичиг үсэг үүссэн түүх, түүний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, хүмүүний үржил, мөнгө гэж юу болох, шашнуудын үүх түүх, зөрчил мөргөлдөөн, аж үйлдвэрлэл, капитализмын тухай сэдвүүдийг тун өвөрмөц маягаар өгүүлсэн байна.

 

Үнэхээр сонирхолтой, түүх гэхээргүй атлаа түүх. Уншигчид хүн төрөлхтний түүхийг тэс өөр өнцгөөс харуулж, учир начир, шалтгаант холбоог нь мэдүүлж байна.

Манай түүхчдийн хамгийн гол сурч авмаар зүйл бол археологи болон бусад түүхэн баримт олныг дурдсан атлаа учир шалтгааныг нь мэдэхгүй бол түүнийгээ шууд хэлдгийг нь. Одоогоор ийм баримт байна, археологийн ийм олдвор олдсон, гэхдээ энэ бүхэнд тайлбар хэлж мэдэхгүй байна гээд. Түүхийг ингэж бичиж сураач гэмээр байна. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ шууд хэлэх. Худал эсвэл аль болох олон хүнд таалагдсан таамаг дэвшүүлэх гэж оролдохоо болимоор байна. Эцсийн эцэст түүхийн судалгааны зорилго бол түүхэн үйл явдлыг үнэнээр босгох болохоос одоо амьдарч буй хүмүүст таалагдах, тэдний дуртай зүйлийг хэлэх явдал биш шүү дээ. Түүхэн баримт, түүнээс гарах дүгнэлт хүмүүст таалагдах уу, үгүй юү гэдэг бол судалгаа шинжилгээнд огтоос хамаагүй. Үүнд хэтэрхий санаа тавихаар хуурамч түүх босоод ирж байгаа юм.

Sapiens номын 241-43-р талд шинжлэх ухааны судалгаа, түүхийн судалгаа хоёрын ялгаа, онцлог, бэрхшээлийн тухай сонин санаа гаргасан байна билээ. Ер нь түүхийн судалгааны арга зүйн асуудал одоо проблем болоод байгаа юм биш үү. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, түүх, нийгмийн судалгаанд байгаль шинжлэлийн арга зүйг хэрэглэх талаар 1999 онд Будапештэд болсон нэгэн семинар дээр Соросын ярьж байсныг санаж байна. Тэгэхэд тэрбээр өөрийн багш Карл Поппэгийн арга зүйг голчлон ярьсан (Соросын танин мэдэхүйн агуулга бүхий лекцийг сонссон хүмүүс мэднэ дээ, тэрээр лекцээ "My mentor Popper said …” гээд эхэлдгийг).

Sapiens номын гарчгууд ч их сонин. Бүгдийг хэрхэн тоочихов, ганц хоёр жишээ татахад, газар тариалан эрхлэхээс өмнө түүн цуглуулах, ан агнуур эрхэлж байсан нийгэм, тухайн нийгэм дэх гэр бүлийн харилцааны тухай өгүүлсэн хэсгээ "Адам, Ева хоёрын амьдралын нэг өдөр”, Америк дахь боолчлол, Энэтхэгийн кастын систем, ер нь нийгэм дэх зэрэг дэв, зиндаархал, шударга бус байдлын тухай параграфаа "Түүх шударга биш”, амьд биеийн инженерчлэлийн тухай хэсгийг "Хомо сапиенсын төгсгөл” гэх мэтээр гарчигласан байх шиг.

Номон дахь зохиогчийн анализ, нэгтгэн дүгнэлттэй тэр бүр санал нийлэхээргүй зүйл олон байв. Гэлээ ч номоо ийм хэв маягаар бичсэн нь үнэхээр сонирхол татсан. Түүхийг зүгээр үйл явдлын он, дарааллын жагсаалт маягаар бичих арга барил үнэхээр хоцрогджээ.

"Монголын нууц товчоо” хэмээх нэрийн тухайд магадлал тун өндөр нэгэн верс

Нэгэнт түүх бичлэгийн тухай өгүүлж байгаа болохоор Монголын түүхийн урдаа барьдаг эх сурвалж болох "Монголын нууц товчоо”-ны тухай олны анзаардаггүй хоёр санааг толилуулъя. Нэг нь, уг номын нэрийн тухай, нөгөө нь, уг номыг бидэнд хүргэсэн хүний тухай. Ингээд нэрийн тухай версээсээ эхэлье.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө шиг санагдана. Загас жараахай, ан гөрөө гэдэг нэгэн анд маань хөдөө хамт явъя гэдэг юм. Бидэнтэй Мишэль Баалк гэх герман эр эхнэртэйгээ явлаа. Тэр үед Баалк Берлин дэх Улсын номын сангийн Азийн секторын эрхлэгчээр ажиллаж байв. Тиймээс Монголын түүх, утга зохиолын дурсгалын талаар бага сага зүйл мэднэ л дээ.

Хойшоо Хонин нуга руу гараад давхиж явтал Дархан явах замд тааралддаг "Монголын нууц товчоо” гээд амралтын газрын хаяг. Түүнийг харчихаад мань эр надаас асууж байна. "Монголын нууц товчоо” гэсэн нэрийг хэн өгсөн юм, яагаад "нууц” гэсэн үг оруулсан юм бол гэж. Би ч яах вэ, өөрөө ч итгэл үнэмшил төрдөггүй хэрнээ нөгөөх улиг болсон Монголчууд их хаадынхаа түүхийг нууцалдаг байсан гэсэн тун сул үндэслэлтэй таамаг төдий хариултаа өглөө дөө (үнэндээ, "Нууц товчоо”-нд нууцлаад байх ч зүйл байхгүй санагддаг).

Гэтэл нөгөөх чинь "Монголын нууц товчоо” гэсэн нэрийг номын санчид өгсөн байх магадлалтай гэдэг юм байна. Ингээд тэрээр өөрийнхөө санааг үндэслэлээ. Сонсоод байх нь ээ, тун үнэмшилтэй санагдсан.

Ингээд дараах верс гарч ирж байгаа юм. 1228 (энэ онд "Нууц товчоо”-ны ихэнх хэсэг нь бичигдсэн), 1240 онд (энэ онд сүүлийн 2 бүлгийг бичсэн гэдэг) Монголын их хаан, заавал хаан ч байх албагүй нэг том ноён ч байсан байж болно, "бусад орны хаад өөрийн тухай бас улс гүрнийхээ тухай бичиж үлдээдэг юм байна, тэгэхээр бидний тухай, бидний байгуулсан улс гүрний тухай түүх бич” гэсэн зарлиг буулгаж. Мэдээж, тушаал авсан монгол хэл мэддэг хятад юм уу, персийн түүхч (эсвэл бичиг үсэгт суралцсан монгол хүн ч байсан байж болно. Зохиогч нь өнөө хэр тодорхойгүй гэдэг биз дээ) Хөдөө аралд сууж байгаад бичээд дуусгаж. Тэгээд хаанд юм уу зарлиг буулгагчид хийсэн зүйлээ өгнө, түүнийг нь нөгөө хаан хүлээн аваад энэ номд чинь гарчиг, нэр байхгүй байна гээгүй нь мэдээж. Ер нь, тэр үед байтугай нэлээд хожим түүх гэсэн үгийг хэрэглэж байгаагүй, "товчоон”, "эрхи” гэсэн үгүүдээр түүх гэсэн ойлголтыг илэрхийлдэг байсан. Ямар ч байсан тэр хаан энэнд чинь гарчиг алга гэсэн "редакцийн шаардлага” тавиагүй байх. Түүх бичих зарлиг нь гүйцэлдсэн, гүйцээ.

Анх Кафаров гэгч хүн энэ номыг олж (олох ч юу байх вэ, Бээжингийн номын сангаас танилаараа авахуулсан гэдэг) шинжлэх ухаан, судалгааны эргэлтэд оруулах үед уг ном ханзаар бичигдсэн байв. Монгол үгнүүдийг ханзаар биччихсэн байж. Өнөөгийн бид мэссэж бичихдээ монгол үгнүүдийг латин үсэг ашиглаад биччихдэг шиг. Тэгээд уг номыг тавиурт байрлуулахын тулд нэр өгөх хэрэгтэй болно оо доо. Эрж, хайж олоход амар, ер нь, номын сангийн тавиурт байгаа бүх ном нэртэй байдаг. Каталогижуулахад нэр оноож таарна. Ханзаар бичигдсэн хэрнээ хятад хүн уншиж болдоггүй тэр бичвэрүүд номын сангийн ажилтнуудад ямар утгаар ойлгогдох вэ? Номын сангийнхан уг бичвэрүүдийг ерөнхийдөө, Монголын түүхтэй холбоотой гэдгийг тааварлаад байдаг, тэгэхээр манай үсгийг ашиглаж бичсэн хэрнээ зориуд биднээс нууж монгол үгээр бичиж. Нууцалсан түүх байх нь, "Монголчуудын биднээс нууцалсан түүх” (Монголын нууц товчоо) гэсэн нэрээр каталогижуулчихъя! Байж болох верс мөн биз.

Энэ версийг 100% үнэн гэж зүтгэхгүй, гэхдээ илүү үнэмшилтэйг нь лав сонсоогүй. Илүү үндэслэлтэй верс гарвал дээрх таамаглалаасаа буцахад бэлэн. Фальсификацид орох замаар танин мэдэхүй урагшилдаг юм чинь. Энэ версийг фальсификацид оруулсан верс гэвэл нэлээд хүчтэй верс байж таарна.

"Нууц товчоо”-г унших боломжийг бидэнд өгсөн хүний тухай

(Гэхдээ Ц.Дамдинсүрэн гуайн тухай биш)

Ийм давхар гарчиг өгчихөөр Ц.Дамдинсүрэн гуайг дайрсан санаа гаргалаа гээд хүмүүс ойлгочих юм биш байгаа даа. Дамдинсүрэн гуай бол үнэхээр хүндэтгэж явдаг,  буурлуудын маань нэг. Дэргэд нь, мань мэт юу ч биш гэдгээ мэдэхийн дээдээр мэднэ.

Гэхдээ  мартах ёсгүй атал мартагдаад байдаг нэгэн хүний тухай өгүүлэх гэсэн юм. Бодлогот гүн Цэнд хэмээх өвөрлөгч ноёны тухай.

Ээж минь жил бүрийн цагаан сараар Дашням нагац гээд нэг хүн дээр очиж золгодог байв. Хожим нь би очиж золгодог боллоо. Гэтэл тэр нагац маань их сонин түүх намтартай хүн байсан юм билээ. Эхнэр нь Ц.Хандсүрэн. Нөгөө Бодлогот гүн Цэнд буюу Нууц товчоо-г унших бололцоог бидэнд олгосон хүний охин. Дашням нагац маань өөрөө Квантуны армийн генерал Гарамын Үржэнэйн хөвүүн. 1960-70-аад онд японоор юм бичүүлэх гэсэн хүмүүс Дүрслэх урлагийн музейн "япон Дашням” гээд гүйлддэг байсан гэдэг. Нагацын маань аав Үржин Гармаев, нөгөө МУИС-д багшилж байсан, нэрт манжич Квантуны армийн хурандаа байсан Шаарийбуу гуайрхуу намтартай хүн. Хойдох буриадууд голдуу Үржин багш (1917 оны Октябрийн хувьсгалаас өмнө хойно байхдаа гимназийн багш байсан юм билээ), Шинэхээний буриадууд болохоор Үржин ноён гэх. Үржин, Цэнд гүн, Цэвээн Жамсранов нар 1919 оны Дагуурын өртөөний Нармай Монголын хөдөлгөөний танилууд. Цэнд гүн, генерал Г.Үржин хоёр худ ургууд гэсэн үг. За энэ намтар түүх ч яах вэ. Гол юм руугаа оръё.

Цагаан сараар очиж золгох бүрд Хандсүрэн авгайхан бид хоёрын хооронд нэгэн яриа үүснэ ээ. "Монголын нууц товчоо”-ны тухай. Авгайхан хуучлах, "Аав дээлээ нөмгөн нөмрөөд юм бичээд л суудаг сан, тэр нь ‘Нууц товчоо’ байсан юм билээ” гэж. Хандсүрэн авгайхныг хуучцуул мэднэ дээ, насаараа ШУА-ийн Дорно дахины Хүрээлэнд ажилласан, Жужанаар ном бичсэн судлаач л даа. Манж, хятад, япон эх сурвалжийг маш сайн ашигладаг байсан. Цэнд гүний бага хатнай охин энэ хүнд 1970 онд Ленинградын номын санд очиж суух завшаан таарч. Тэгээд номын сангийн ажилтнаар "Нууц товчоо”-ны эх хувийг (ө.х. аавынхаа гар бичмэлийг) авчруулж уншсан байгаа юм. Тэгэхэд тэр ажилтан авгайханд хэлсэн гэсэн: "Танаас өмнө энэ номыг уншиж байсан монгол хүн гэвэл Ц.Дамдинсүрэн гуай. Энэ номон дээр нэлээд хэдэн жил суусан даа” гэж.

Цэнд гүн нөгөө Кафаровын "нээсэн” эх хувийг олоод уйгаржин дээр буулгасан байгаа юм (Хандсүрэн авгайхнай кириллээр бичсэн "Нууц товчоо – 2”). Тэр үеийн өвөрлөгч ноёдууд хуу манж, хятадтай байсан юм чинь. Тэгээд Судар бичгийн Хүрээлэнгийн Цэвээн Жамсрановт өгч. Авгайхан ярьдаг юм: аавын галигласан эх дээр аавын бичгийн хэвнээс өөр ганц хоёр тэмдэглээс байсан гэж. Тэр нь Цэвээний тэмдэглээс байсан байх.

Хандсүрэн авгайхан Ринчин Бямбаев гуайтай нэг удаа уулзахдаа энэ талаар асуусан байгаа юм. "Аавын энэ гар бичмэл яаж яваад Ленинградын номын санд оччихсон юм бол оо?” гэж. Ринчин гуай доорх хариултыг хэлсэн юм билээ: "Аав чинь Өвөр Монгол руу буцахдаа "Нууц товчоо”-ны гар бичмэлээ Судар бичгийн Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээн Жамсрановт үлдээсэн байх. Цэвээн Жамсранов багштан 1932-37 онд ЗХУ-ын Дорно дахины Хүрээлэнд ажилласан юм. Тэгээд баривчлагдах үед бүх бичиг цаасыг нь хураадаг байсан. Тэгээд л тэнд үлдсэн хэрэг”.

Хандсүрэн авгайхан аавынхаа энэ гар бичмэлийг анх 1989 оны хавьцаа Японы Осакагийн Их сургуулийн "Моко Кенкю” (Монгол судлал) сэтгүүлд 12 дугаар дамжуулан хэвлүүлсэн байдаг. Авгайхан тус сургуулийн профессор М.Онукиг МУИС-д уригдан багшилж байх үед эрдэм судлалынх нь ажлыг монголчлоход нь туслах зэргээр хамтран ажилладаг байсан юм билээ.

Нэмж хэлэхэд, Цэнд гүнэй Өвөр Монгол дахь их хатнаас нь гарсан хөвгүүдээс лав нэг нь нэлээд нэртэй "Нууц товчоо судлаач” болсон байх шүү.

Одоо 12-р микрорайоны 1-р байрны урдаас дээш өгссөн богино гудмыг "Цэнд гүний гудамж” болгосон. Авгайхнэй үр хүүхдүүд хотын захиргаанд хүсэлт тавьсныг ёсоор болгосон юм билээ. Яг охин Хандсүрэнгийнх нь амьдарч байсан байшингийнх нь урдуур дээш өгсдөг гудамж, баярлууштай.

Тэгэхээр Ц.Дамдинсүрэн гуай чухам энэ хүний ачаар "Нууц товчоо”-г уйгаржин бичгээс кирилл дээр буулгаж, бид түүнийг нь уншиж байгаа байх нь.

Мэргэжлээсээ өөр салбараар баахан юм биччихлээ, авахыг нь авч, хаяхыг нь хаяна биз.

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН



Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

HhCPSzyx 23 March 2020 23:55 14.186.171.178
tLMyaurqTexnW

FILHTmrwZapn
PLprFmeynU 24 April 2020 19:47 14.169.212.167
zlBHZAveamdfS
zGNwjRfpAaMT 3 June 2020 20:36 117.223.181.90
SaVyAPYNfO

mbQLxHilBrhVq
nvYVzcptRrBoLhm 13 September 2020 09:01 202.111.173.156
GBKsIYFxHPk
johnanson 30 October 2020 23:41 5.188.211.22
z9uLhx http://pills2sale.com/ viagra levitra
Nicole 31 October 2020 20:16 5.188.211.26
Can you hear me OK? tretinoin cream .025 cost The investment included preferred shares with a 6 percent dividend, plus warrants to buy 700 million shares at about $7.14 per share, and has given Berkshire a paper profit of several billion dollars because the bank's shares have doubled.

I'd like to apply for this job cost of famvir in canada Though avoiding Revis might be safer for Geno Smith, it also could be limiting. Offensive coordinator Marty Mornhinweg was slightly more non-committal. “Well, we’ll see. I will tell you, he’s one of the great players to play the game at that position,” Mornhinweg said. “There’s just no questions about it, so we’ll see.”

I love this site pre workout post workout meal That footage reinforced a business relationship betweenEdison and banking titan J.P. Morgan. Morgan happened to be theowner of Columbia and Commodore of the New York Yacht Club, hometo the trophy since it had been won from Britain in 1851 by theschooner America, the Cup's namesake.

I've just graduated cialis pill canada The CDC reported that more schools are cracking down on the types of companies that can advertise on school grounds and what types of food are available in vending machines. Since 2006, there has been a 13 percentage point decrease in the number of school districts that allow soft drink companies to advertise on campus, and a 13.6 percentage point increase in the number of districts that prohibit offering junk food in vending machines.
Crazyfrog 31 October 2020 20:16 5.188.211.16
Do you like it here? synthroid and leg pain Holmes, 29, recently would not commit to being ready for the season opener, so it’s no surprise that he’ll be out for at least the beginning of training camp. He can be taken off the PUP list at any point during camp if he’s able to participate in practice.
Agustin 31 October 2020 20:16 5.188.211.21
I work for myself buy lexapro with no prescription Scientists in Louisiana have found traces of a rare amoeba in the water supply. The amoeba, though very preventable, can be quite deadly --- it can potentially kill people if it finds its way up their noses.
Thurman 31 October 2020 20:16 5.188.211.16
What part of do you come from? instytutum c-serum anti-wrinkle brightening We have a holiday cottage in Cornwall and with no phone connection. We have no plans to have one installed, as we are not there very often. I bought an O2 wireless hotspot module for mobile Internet access but the signal at the cottage is very weak so it is largely unusable. It works well elsewhere, though. Is there anything I can do to amplify the phone signal? O2 have been no help.
Sofia 31 October 2020 20:17 5.188.211.21
Children with disabilities isotretinoin 40 mg dosage "All the prisoners are carefully security checked and interviewed before working in the centre, calls are made remotely by computer, and every conversation is closely monitored by supervisors. No information from the calls is stored and there is no way any personal information can be used for any criminal purposes."

Not available at the moment d aspartic acid india I seriously doubt the “shutdown” had much to do with consumer sentiment. It’s more like average US consumers have very little money and are worried about the sustainability of their private sector jobs.
Santiago 31 October 2020 20:17 5.188.211.16
Can I use your phone? sustanon and dbol stack Other notable players linked to Biogenesis include Yankees catcher Francisco Cervelli, Texas Rangers outfielder Nelson Cruz, Detroit Tigers shortstop Jhonny Peralta and San Diego Padres infielder Everth Cabrera.
Caroline 31 October 2020 20:17 5.188.211.22
Have you got any ? pristiq medscape The government, which has set a full-year growth target of 7.5pc for 2013, has so far refrained from priming the economy with stimulus measures of the kind it took in the wake of the global financial crisis and even last year.
Katherine 31 October 2020 20:18 5.188.211.10
good material thanks cardarine dosage Some Western diplomats have said on condition of anonymity that information about the type of weapons and other details Sellstrom might possess could hint at government responsibility for the attack. But rebels have seized all kinds of weapons from military depots across the country in the 2 1/2-year civil war.

I support Manchester United lamictal 25 The original EverQuest debuted in 1999, followed by EverQuest 2 in 2004. Since that time, Sony has been figuring out what to do next. The current version of EverQuest Next has been in development since 2009, but Smedley said that the company canceled previous efforts and went back to the drawing board.
Samual 31 October 2020 20:18 5.188.211.22
Which university are you at? van 10 naar 20 mg paroxetine Kim Kardashian and Kris Humphries have left Capri, but the honeymoon's definitely not over. The newlyweds had a party at New York event space Capitale to celebrate their recent nuptials and arrival in NYC. It might not have been as lavish as their celebrity-studded, over-the-top Montecito, Calif. wedding, but it was certainly close.The party, thrown for Kardashian, 30, and Humphries, 26, by magazine magnate Jason Binn and wedding planner to the stars Colin Cowie, drew a crowd of famous faces. Guests included Lala Vasquez, Lance Bass, 'The Real Housewives of New York' cast members Alex McCord, Ramona Singer and Sonja Morgan, as well as Kardashian's sister Kourtney and boyfriend Scott Disick.

Whereabouts are you from? buy nolvadex uk forum Al-Shabab, which has links with al-Qaida, has been carrying out guerrilla attacks in Somalia since the group was expelled from the capital by African Union troops in August 2011. It has long been threatening Turkish workers and aid agencies in Somalia accusing them of spreading secularism in Somalia.
William 31 October 2020 20:18 5.188.211.22
I'm at Liverpool University levitra free trial voucher Baumgertner's arrest has put close but often tense relationsbetween the two ex-Soviet allies under pressure, and speculationhas mounted that Russian billionaire Suleiman Kerimov,Uralkali's main shareholder, may sell his $3.7 billion stake ina shake-up in its top management.
Eddie 31 October 2020 20:19 5.188.211.10
Have you got a current driving licence? herbalife formula 1 shake 500g weight loss “I don’t really know a whole lot about the Obamacare thing,” said Ilion resident Jim Green. “I don’t really keep up too much on that kind of stuff. I don’t know if it’s going to be available to everybody or how it’s going to work.”

Where are you from? tretinoin cream 0.025 before and after photos "The marketplaces' ability to attract early adopters might create a snowball effect, particularly if people start posting on Facebook and Twitter," said Larry Levitt, a senior vice president at the Kaiser Family Foundation. Conversely, if "none" of their uninsured friends are buying health insurance on their state's exchange, young people may be less likely to do so themselves.

I never went to university imodium akut wirkung FRIDAY, July 19 (HealthDay News) -- Young women who are vaccinated against the human papillomavirus (HPV) not only protect themselves from cervical cancer, but from throat cancer as well, a new study suggests.
Snoopy 31 October 2020 20:19 5.188.211.14
Could you tell me the dialing code for ? propecia for sale philippines South Africa's mines operate at 4 km or more underground, adepth that imposes huge costs on companies that have also had toswallow a 25 percent fall in the bullion price since January, aswell as a sharp increase in the price of electricity.

I'd like to apply for this job captopril pret farmacie The whole thing is a glitch. Obama has linked his name to a health care probram that is a fiasco. He is too thick headed to admit his plan is a joke and we have three more years of his lame duck incompetance.
Morgan 31 October 2020 20:19 5.188.211.24
Could I have an application form? effects of methotrexate in ra The U.S. and China introduced a new round of sanctions against North Korea at the United Nations that the U.S. said would significantly impede the development of Pyongyang's nuclear and missile programs, in response to its test last month of an atomic bomb.
Larry 31 October 2020 20:19 5.188.211.35
How much notice do you have to give? can you take 1000 mg flagyl Apple countered that the changes seek unnecessary relief forharm already remedied under the settlements with the publishersand impose "broad, invasive, and vague" requirements unrelatedto Cote's findings. It urged Cote to reject the injunctionentirely or approve a "narrower and more modest" alternative.
Porfirio 31 October 2020 20:19 5.188.211.13
Have you got a telephone directory? get valtrex prescription “This is nationwide in scope,” he said. “Part of it occurred here and what we have here in Montana is a U.S. Attorney’s Office that was smart and aggressive and that understood the risks that were involved.”
German 31 October 2020 20:19 5.188.211.14
Could you tell me the number for ? anavar winstrol and test prop cycle While the economies of Germany and France grew faster thanexpected in the second quarter, pulling the euro zone out ofrecession, the Dutch economy has been hit hard by plunging houseprices and a decline in consumer spending, leaving it mired inrecession.
Nilson 31 October 2020 20:20 5.188.211.24
Where do you study? canadian-mc.net Canada has rarely used its veto power to block a foreignacquisition of a Canadian asset under the Investment Canada Act.The legislation gives the government wide-ranging powers toreview whether such deals are of "net benefit" to the countryand whether they pose a threat to national security.
Kenton 31 October 2020 20:20 5.188.211.35
I'm sorry, she's everyday cialis reviews "Make no mistake - for UBS traders, the manipulation ofLibor was about getting rich," Lanny Breuer, who at the time ledthe Justice Department's criminal division, said in discussingthe settlement last December.
Everette 31 October 2020 20:20 5.188.211.14
Canada>Canada thyroxine hormone secreted by That will be just another variable, on a team that could go in any number of directions. If Billy King gets lucky, the arrow points up. Right now, in a city without a contending football or baseball club, the Nets and the Red Bulls are about the only pro teams around here with a chance of raising a banner that means something.
Jermaine 31 October 2020 20:20 5.188.211.13
Go travelling montelukast levocetirizine syrup price "First it could help them experience what it means to see in 3D. Second, it could encourage them to seek therapy to try to regain two-eye 3D vision (which produces the strongest 3D effect in everyday life) once they can see first-hand what 'seeing in 3D' is really like."

very best job buspirone hydrochloride erowid Some of those Republicans say they will vote to extend current spending levels or to increase the nation’s debt ceiling only if Obama delays putting in place his health care law, a condition Obama has rejected. Others say that scheduled spending cuts should stay in place to reduce the deficit, while Obama wants the “sequestration” cuts reworked.
Vanessa 31 October 2020 20:20 5.188.211.35
Good crew it's cool :) buy tinidazole uk According to market researcher Kantar Worldpanel, Aldi ended2012 with a market share of 3.2 percent. That has since grown to3.7 percent in the most recent industry data as it and fellowdiscounter Lidl win share from the majorsupermarkets, including market leader Tesco.
Raymundo 31 October 2020 20:20 5.188.211.24
How much will it cost to send this letter to ? generic pharma companies in japan Caregivers often feel isolated, sacrificing careers and relationships to look after the family, friends, children and adults in their charge. Often, they feel they must choose between caring for a loved one and doing almost anything else. Many feel lost and alone. Taking care of someone else is as difficult as it is satisfying and necessary.
Luther 31 October 2020 20:20 5.188.211.14
I live here ab cuts cla belly fat formula before and after Judge Morris Jacobson did not say why Alana had been ordered to stay away from Coke. Alameda County prosecutor Paul Hora told reporters after Friday's hearing that he didn't know why Alana had been told to stay away from Coke, but said the condition is specific to her.
Serenity 31 October 2020 20:20 5.188.211.24
Cool site goodluck :) mixing paxil klonopin Federer, 17 times a Grand Slam champion, can intimidate any opponent with the quality of his play, but it was the Swiss who looked rattled as Murray took charge. After the Scot had cracked one of many passing shots beyond his reach towards the end of the fourth set Federer shouted angrily at Murray, who responded with a simple smirk.
Clarence 31 October 2020 20:20 5.188.211.13
I've been cut off buy clomid now "The window for the United States to join the global gastrade will not be open indefinitely," Murkowski warned. "In factit is narrowing, and there is a real possibility that the nationwill miss out on a historic opportunity," the study concluded.

« »

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.