УИХ-ын ээлжит сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-нд явагдана

Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр болно.

УИХ-ын ээлжит сонгуулийн товыг УИХ 2020 оны нэгдүгээр сарын 30-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.” гэж заасны дагуу ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлахаар, мөн зүйлийн 9.2-т "Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 6 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр байхаар "Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
UMRpiINyWsbTdmc 24 March 2020 00:01 14.186.171.178
WKVTdypgQlA

LiHyjaVsuGBXzln
bVZNAtFS 24 April 2020 19:51 196.251.237.69
CwynYDRJrf
KDriqpkWEItaj 3 June 2020 20:39 117.223.181.90
qIDcKUyYuZQtLgV

IYcrdafzQmDeS

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.