Шинэ коронавирусийн халдвар Монголд илрээгүй байна


Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 11.00 цагийн байдлаар мэдээллээ. Дэлхийн даяар тус өвчнөөр 3827 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 109842-д хүрсэн бол 61719 хүн эдгэрчээ.

2020 гуравдугаар сарын 8-ны байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 105 оронд бүртгэгдээд байна. Шинээр Болгар, Бангладеш, Молдав зэрэг зургаан оронд бүртгэгджээ. Япон, БНСУ, Итали, Герман, АНУ, Испани зэрэг оронд өвчлөл өндөр байна.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын хэлснээр гуравдугаар сарын 9-ний байдлаар 516 иргэн хяналтад байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар онц байдал тогтоосноос хойш нийтдээ 916 иргэнийн хянажээ.

Улсын онцгой комиссын өчигдрийн /2020.03.08/ хуралдаанаар БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгүүдийг гуравдугаар сарын 11 болтол цуцлаад байсныг сунган гуравдугаар сарын 28 болгосон. Хятад, БНСУ, Японы чиглэлийн нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор тэдгээр улсад байгаа монгол иргэд эх орондоо буцах хүсэлтээ олноор тавьж байгааг ГХЯ Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ. Өнөөдрийн /2020.03.09/ байдлаар БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн байна. МИАТ болон бусад авиа компаниас авсан мэдээллээр энэ сарыг дуустал 3,000 зорчигч Монгол Улсад зорчих билетээ бичүүлжээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Бид өргөдөл бүрийг Улсын онцгой комисст танилцуулах болно. Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран зэрэг улсад сүүлийн 14 хоногийн  хугацаанд зорчсон гадаадын бүхий л иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр мөрдөгдөж байна. Эдгээр таван улсаас ирсэн Монгол иргэд өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдах горим мөрдөгдөж байна. Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах байрны асуудал бодит байдал дээр маш хүнд байна. Иргэд тусгаарлах байранд зүй зохисгүй үйлдэл гаргаж буйгаас гадна зардлаа төлөхгүй гэдэг зөрчил өдөр тутамд гарч байна гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлж байна.  Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн цуцалсан нислэгийг гуравдугаар сарын 28 хүртэл сунгахаар болсонтой холбоотойгоор БНСУ-д богино хугацааны визээр ирсэн иргэдийн асуудал яригдаж байна. Энэ асуудлаар Сөүлийн ЭСЯ-тай гэрээ хийж ярилцаж байна. Оюутнуудын хувьд  визийг сунгах боломжтой гэдгийг БНСУ-ын талаас мэдээлсэн. Амралтаараа Монголд ирсэн оюутнууд визийн хугацаа нь дуусахаас өмнө сургуульдаа нөхцөл байдлаа танилцуулснаар визийн асуудлаа шийдүүлж болно.  БНСУ-д амьдарч буй иргэдийн хувьд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Берлин, Москвагаар дамжин эх орондоо ирж болно. Шууд нислэг сэргээх шийдвэр УОК-оос гараагүй” гэлээ.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
SMfjRhtYcmq 23 March 2020 23:51 14.186.171.178
NButayswACTqhm

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.