Хуучин Төв музейн бууринд Чингис хааны музейг байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар Их эзэн Чинис хааны музей байгуулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү музей нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд байх юм.

Их эзэн Чингис хааны музейг монголчуудын Төв музей гэж нэрлэж заншсан Байгалийн түүхийн музейг буулган оронд нь барихаар төлөвлөжээ.

Энэ шийдвэртэй холбогдууланМонголын бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм. 

Чингис хааны музей байгуулах нь эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний нэв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолж байна.

Мөн хуралдаанаар Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны наймдугаарсарын 1-нээс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр шийдвэрлэв. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.