Оросын их дээд сургуулиас хамгийн өндөр төлбөртэй нь МГУ

Орост их дээд сургуулийн элсэлт ид явагдаж байна. Round University Ranking ангиллаар Оросын топ сургуулиудын төлбөрийн ханшийг РИА Новости гаргасан байна.

Хамгийн өндөр төлбөртэй нь Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль буюу МГУ  байна. МГУ дотроо анагаахын чиглэлийн сургуулийн хамгийн өндөрт тооцогдож байна. Тухайлбал, суурь анагаах ухааны ангийн жилийн төлбөр 493мянган рубль, эм зүйн ангийн төлбөр 436 мянган рубль байгаа нь Оросдоо хамгийн өндөр төлбөр юм. Хүмүүнлэгийн ухааны ангиудаас Соёлын салбарын бодлоо, удирдагын анги 492 мянга, байгалийн шинжлэлийн ангиудаас Сансар судлал, Дээд математик, кибернетики, мехмат ангиуд 390 мянган рубль байна. Оюутнууд олноор элсдэг улс төр судлал, төрийн удирдлага, дэлхийн улс төр, гадаад хэлний орчуулагч, сэтгүүл зүйн ангиудын төлбөр 370-390 мянган рубль ажээ.

Хоёрдугаарт, Москвагийн Инженер, физикийн их сургууль буюу МИФИ орж байна. МИФИ-ийн жилийн төлбөр 300-330 мянга орчим рубль. Үүний араас Томск хотын Их сургууль /250-300 орчим мянга/, Москвагийн Физик-техникийн дээд сургууль /300-315 мянга/, Новосибирскийн Их сургууль /190 мянга/, Санкт-Петербургийн Их сургууль /дундаж төлбөр 300 мянга орчим рубль боловч олон улсын менежмент, хууль зүйн ангиуд нь 440-500 мянган рубль/, Томскийн Политехникийн Их сургууль /295 мянга/ орж байна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.