ОХУ-ын хөдөлмөрийн далд эдийн засаг ДНБ-ийх нь 2,3 хувьтай тэнцэж байна

Хөдөлмөрийн далд зах зээлд Орос улс ДНБ-ийхээ 1-2,3 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг алдаж байгааг Дэлхийн Банкны судалгаа харууллаа. Тус банкны тооцоолсноор ОХУ-ын хөдөлмөрийн далд зах зээл 15,1-21,2 хувьтай байгаа ажээ.

"Нийт эдийн засгийн 15,1-21,2 хувийг эзэлж байгаа хөдөлмөрийн далд зах зээлд ажиллаж буй хүмүүсийн орлого нь ОХУ-ын улсын ДНБ-ий 1-2,3 хувьтай тэнцэж байна. Энэ хэмжээний орлогыг ОХУ-ын төсөв алдаж байна гэсэн үг” хэмээн Дэлхийн Банкны тайланд дурдсан байна.

Энэ асуудлыг шийдэх нь олон талт оролцоог шаардаж байгааг тайланд онцолсон байна. Тухайлбал, татвар, даатгал, хөдөлмөрлөх орчны хууль эрх зүйн орчин гээд цогцоор шийдэхгүй бол аль нэгийг нь дангаар шийдэх боломжгүй гэж Дэлхийн Банк дүгнэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн хэлснээр хөдөлмөрийн далд зээлээс 2,3их наяд рублийн даатгалын шимтгэлийг татаж чадахгүй байгаа юм. Ерөнхий сайдын орлогчийн хэлснээр Оросын хөдөлмөрийн далд зах зээлд 15 сая хүн ажиллаж байна.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.