17 дахь “Хааны эрэлд”

Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах зорилготой "Хааны эрэлд олон улсын цэргийн сургуулилалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт Хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тус сургуулилалт энэ жил 17 дахь удаагаа 2019 оны зургадугаар сарын 14-нөөс 28-ны хооронд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд явагдах гэж байна.

 

Энэхүү сургуулилалтадМонгол Улсын Зэвсэгт Хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгдээд байна хэмээн Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

"Хааны эрэлд 2019” оОлон улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалт дадлагын хүрээнд команд штабын сургууль, ротын сургууль, салаадын тактикийн хээрийн сургууль, штабын сургалт дадлага болон чадавхийг нэмэгдүүлэх бусад сургалт явагдана. Эдгээр сургалт нь НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааны болон олон улсын тогтвортой ажиллагааны чиглэлээр явагдана. Сургалт дадлагын хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны номлолын дагуу Монгол, АНУ болон олон үндэстний цэргийн албан хаагчид хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мөн нийтлэг тактик, техник, процедурын ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болно.

Энэ удаагийн сургуулилалтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Энэ жил Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс цэргийн хүчнээ сургуулилтад оролцуулах урилгыг Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланка, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд явуулжээ.

"Хааны эрэлд "сургуулилалтын зорилго нь оролцогчын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдийг эзэмшүүлэх зэрэг НҮБ-ын сургалт батламжийг оролцогч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүдэд олгоход чиглэдэг.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.