2021 оноос сурагчид сургууль дээрээ өдөр хоол иддэг болно

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг 2021 оны хичээлийн жилээс өдөр хооллодог болох хуулийг УИХ /2019.05.30/ баталлаа.

ургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжих боломж бүрдэж байгааг” УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Улсын Их Хурлаас даалгалаа.

Хууль батлагдсанаар дэлхийн 169 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцөл бүрдэж, ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна гэлээ.

2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.