Эрчим хүч хулгайлсны торгуулийг өндөрсгөв

Эрчим хүчийг хулгайг давтан үйлдсэн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг өндөрсгөх хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ хууль ийнхүү хэрэгжиж эхэлТөвлөрсөн эрчим хүч болон дулааны хангамжийн дамжуулалах шугамд хулгайгаар холбогдсон үйлдлээ давтан хийсэн нь нотлогдвол 300 мянга хүртэл рублийн торгууль ногдуулах юм.

Өмнө хэрэгжиж байсан хуулиар ийм үйлдэлд ногдуулах торгуулийн хэмжээ бага байсан. Тухайлбал, иргэн өөрөө холболт хийсэн бол 10-15 мянга, албан тушаалтан холбож өгсөн бол тухайн албан тушаалтанд 30-80 мянга /эсвэл албан тушаалаас 2-3 жил чөлөөлөх/, хуулийн этгээдэд 100-200 мянган рублийн торгууль ногдуулж байжээ.

Харин шинэ хуулиар иргэнд 15-30 мянга,албан тушаалтанд 80-200 мянга /эсвэл албан тушаалаас нь 2-3 жил чөлөөлөх/, хуулийн этгээдэд 200-300 мянган рублийн торгууль ногдуулна.

Эричм хүчний дамжуулалтын "Россеть"байгууллагын мэдээгээр 2017 онд хулгайгаар холболт хийсэн этгээдүүдийн найман хувь нь тэр жилдээ энэ үйлдлээ давтсан байжээ: Ахуйн хий дамжуулалтын "Газпром-Межрегионгаз" байгууллагын мэдээгээр хулгайн алдагдал 27 хувь, зарим газар, тухайлбал, Кабардино-Балкария, Марий Эл, Северная Осетия, Адыгея, Астрахан, Саратовв энэ алдагдал 40-50 хувь хүрчээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.