Цэргийн албанаас зугтагсадтай ОХУ хатуу тэмцэнэ

Цэргийн албанд татагдагсдад тавих шалгуурыг өндөрсгөх саналтай байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалах яам илэрхийлсэн байна.

 

Үүний тулд Цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг яамны зүгээс илэрхийлжээ. Тухайлбал, цэргийн албанд шинээр татагдагсдад тавих эрүүл мэндийн шаардлагыг өндөрсгөх саналтай байгаа хэмээн хүчний байгууллагын хуульчдын "Гвардия” ассоциацийн тэргүүн Олег Жердев "Известия"сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Батлан хамгаалах яамны зүгээс Эрүүл мэндийн комиссийн эрх мэдлийг өргөтгөх хүсэлтэй байгаа юм. Тухайлбал, цэргийн бус энгийн ангиллын эмнэмлгийн байгууллага, эмчийн магадлагаагаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн цэргийн насны иргэдийг дахин үзлэгт хамруулах эрхийг олгох ажээ.

Цэргийн албанаас чөлөөлөгдөхийн тулд эмч, эмнэлгийн ажилтнуудад хаууль өгч чөлөөлөгддөг тохиолдол гарсаар байгаа учраас ийм арга хэмжээ авах шаардага үүсчээ.

Мөн цэргийн үзлэг гэсэн хуулийн нэр томъёог цэргийн магадлагаа гэж солихоор яригдаж байна. Үзлэг гэдэг бол биеийн ерөнхий байдлыг энгийн аргаар үзнэ гэсэн үг, харин магадлагаа хийх гэдэг нь эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тохирч байгаа эсэхийг шинжилж үзнэ гэсэн үг хэмээн Олег Жердев хэлсэн байна.

Өөр нэг өөрчлөлт нь эмчийн магадлагаагаар албанаас чөлөөлөгдөх залуусыг тусламж үзүүлэхээр эмнэлгийн байгууллага руу илгээх юм. Ийм иргэдийг илгээх эмнэлгийн байгуллагын нэрийг урьдчилан гаргах бөгөөд тэнд өвчтөнийг эмчилж, эдгэнгүүт нь цэргийн албанд татна, хэрэв үргэлжлүүлэн эмчлэх шаардлагатай байвал цэргийн албанаас чөлөөлөх ажээ.

Эмчийн магадлагаагаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа иргэдийн түгээмэл онош нь нурууны муруйлт, ойрын хараа муудалт, цусны даралт ихсэх өвчин, арьсны янз бүрийн өвчин, чихрийн шижин, тавхайн буруу хөгжил зэрэг ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар 2019 оны хавар цэргийн албанд 135 мянган шинэ алба хаагч татагдана. Цэргийн албаны татлага ОХУ-ын засаг захиргааны 83 нэгжид явагдах бөгөөд Бүгд Найамдах Коми улс болон Ямало-Ненецкийн автономит тойрогт цэрэг татлага явагдахгүй.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

ektrbCYBOAEJSFVH 3 December 2019 19:51 182.71.176.166
NheKVcnZvS

vGcVwHsKnaR
TGMhlondfVJRiLU 28 January 2020 03:17 14.231.182.198
ZCVDyPiRAphrNW
DMoSOXGBAslcWR 24 March 2020 00:01 14.186.171.178
sribeUIFqvtJf
QheGWETg 24 April 2020 19:41 14.169.212.167
FoSukCfsUbhNR
QRBKrUvTZGXnq 3 June 2020 20:50 83.245.179.141
dDewKfRthNSu
Food Tips and Chef's Answers

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.