Эрх баригчид чансаагаа таниулахыг хүсэхгүй байгааг Цэцийн дүгнэлт нотлов

2019 зургадугаар сарын 30-ны явагдахаар тов нь зарлагдаад байсан УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшлогдох, эсвэл бүүр болохгүй байх нөхцөл байдал үүслээ. 42 дугаар тойрог нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумдыг хамаарах тойрог бөгөөд 2016 оны парламентын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Гантулга сонгогчлын олонхийн санал аван УИХ-д гарч ирсэн юм. Гэвч Д.Гантулга нь бэлгийн хүч хэрэглэсэн байж болзошгүй хэрэгт холбогдон дуулиан тарьсан бөгөөд өнгөрсөн 2018 оны зургадугаар сард өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан. Энэ хүсэлтийг УИХ хэлэлцээд ёсоор болгосноор 42 дугаар тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй болсон юм.

 

УИХ өнгөрсөн аравдугаар сард нөхөн сонгуулийн товыг зарласан ч хэсэг иргэн нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэц энэ гомдлыг 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд УИХ-ын тогтоолыг түлгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Хэнтий аймгийн иргэн С.Мөнхцэцэг нарын ирүүлсэн "УИХ зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан” хэмээн гомдол нь "Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн Цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж Цэц үзсэн юм.

Харин энэ удаад судлаач гэж олонд танигдсан Д.Ганхуяг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасныг Үндсэн хуулийн Цэц 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр мөн Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд иргэн Д.Ганхуягийн гомдол Үндсэн хууль зөрчөөгүй, харин нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх процесс Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзсэнээр Хэнтий аймгийн нөхөн сонгууль товлосон хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй боллоо.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Энэ нь хугацаагаар бодвол цаад тал нь 2019 оны зургадугаар сарын 10 болтол Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэхгүй байж болно гэсэн үг юм. Иргэн Д.Ганхуяг 42 дугаар тойргийн асуудлаар Цэцэд гомдол гаргах үед энэ сонгуулийг явуулахгүй гэсэн улс төрийн алхам хийгдлээ гэж олон хүн хардаж байсан нь ийнхүү батлагдлаа.

Ердөө жил гаруйн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа энэ цаг үед Хэнтий аймгийн нөхөн сонгууль нь улс төрийн хүчнүүдийн чансааг илтгэх том сорилт болох учиртай. Харин эрх баригчид чансаагаа таниулж, дүнгээ тавиулахыг хүсэхгүй байгаа бололтой.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг дор бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, мөн өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоол тус тус Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Тус хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар дээрх  асуудлыг хянан хэлэлцээд  дараах дүгнэлтийг гаргалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  "Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад "… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, мөн зүйлийн 10 дахь заалтад "… Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах …-ыг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж Цэц дүгнэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад "Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  "… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна үзлээ.

Харин Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж Цэц дүгнэв.

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн "Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

buy generic viagra 28 May 2019 23:15 31.184.238.4
Languages that are not frequently used are likely to eventually disappear. viagra online Como decia anteriormente, los antibioticos matan bacteria mala y buena por igual, no discrimina.
Rickygex 26 November 2019 06:29 178.159.37.28
Feel free to surf to my website - https://www.myonlinebuy.us/meaning-of-female-viagra
BexpTCIf 28 January 2020 03:16 14.231.182.198
OSHlkcxMIvDuoW
AHZIxplReWtX 24 March 2020 00:03 14.186.171.178
sqcePLUhCv
RiKLNdUok 24 April 2020 19:51 196.251.237.69
QALOZilnRtzq

nwFYlSJKDR
nqcvUosyQbzWh 3 June 2020 20:40 117.223.181.90
FQDtMuhVbgwoaBSL
WsrqDBtCpbIhdTGj 13 September 2020 09:30 182.72.66.134
qSekEhufQtNd

BeityWLCGEkOKF
johnanson 30 October 2020 21:22 5.188.211.22
3gLvpY http://pills2sale.com/ viagra levitra

« »

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.