АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нар Хэнтийд өрсөлдөнө

2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр товлогдоод байгаа Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар торйгийн нөхөн сонгуульд өрсөлдөн нэр дэвшигчээ өнөөдрийн байдлаар хоёр нам зарлаад байна.

 

Тавдугаар сарын 24-ны Баасан гаригт Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр болжээ. Аймгийн намын хороонб энэхүү шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо тавдугаар сарын 27-ны өдөр хуралдаж эцэслэн батлах юм.

Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан.

Нэр дэвшигчээ зарласан өөр нэг нам нь МАХН юм. МАХН-ын Бага чуулган тавдугаар сарын 24-ний өдөр хурадалдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн 91.67 хувийн саналаар дэмжжээ. Санал хураалтад нийт 111 гишүүн оролцсон байна.

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчээ зарлах хурлаа тавдугаар сарын 28-нд товлоод байна.

УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд улс төрийн 11 нам оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлсэн. Эдгээр нам тавдугаар сарын 28-ны дотор нэр дэвшигчээ зарлаж, зургадугаар сарын 5-ны дотор нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж авах ёстой юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.