Оросын төрийг гутаан доромжилсон хэргээр шийтгүүлжээ

ОХУ-ын Новгород хотын шүүх тадугаар сарын 23-нд хуралдаж төрийн гутаан доромжилсон хэргээр торгууль ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн байна. Ингэснээр ОХУ-ын Төрийн Думын баталсан төрийг гутаан доромжилсон тохиолдолд хариуцлага ногдуулах тухай хуулиар шийтгүүлсэн анхны хүн нь Новгород хотын иргэн Юрий Картыжев болж байгаа юм.

Юрий Картыжевыг интернэтэд нийгмийн ёс суртахуун, хувь хүний нэр хүндийг гутаасан хоёр прстыг бичиж тараасан хэрэгт Новгород хотын Чудовский дүүргийн шүүх 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр буруутай гэж гэж үзэн 30 мянган рублийн торгууль ногдуулсан юм. Юрий Картыжеванхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдсан бөгөөд хэрвээ шаардлагатай бол Европын Хүний эрхийн шүүх хүртэл эцсээ хүртэл заргалдана хэмээнРИА Новости-д өмнө нь хэлж байжээ.

Вологодск мужийн шүүх ирэх зургадугаар сарын 7-ны өдөр мөн ижил төстэй хэргийг шүүх хуралд бэлдэж байгаа юм. Вологодск мужийн иргэн ЮрийШадрин оросуудын өргөн хэрэглэдэг "ВКонтакте" нийгмийн сүлжээнд хувь хүний нэр хүндийг гутаасан, нийгмийн ёс суртахуунд харшилсан, Оросын төр, засгийг илт үл хүндэтгэсэн пост бичсэн хэргээр шүүхэд татагдаад байгаа юм.

Нийгэмд нөлөөтэй худал мэдээллийг тараасан, хувь хүний нэр хүндийг доромжилсон, төрийг илт үл хүндэтгэсэн мэдээлэл тараахтай тэмцэх хууль ОХУ-д энэ оны гуравдугаар сарын 29-нөөс хэрэгжиж эхэлсэн.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.