AIBA-г ОУОХ-ны гишүүнчлэлээс хаслаа

Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ гүйцэтгэх зөвлөл 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр хуралдаж, Олон улсын боксын холбоо буюу AIBA-г гишүннчлэлээсээ хасах шийдвэр гаргасан байна.
AIBA нь авлига, хээл хахуульд идэгдсэн, үүнээс болж тамирчид хохирч байгаа гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргажээ. 
Хэдийгээр холбоог нь гишүүнчлэлгүй болгосон ч энэ төрлийн тамирчид, дасгалжуулагчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүйн тулд ирэх 2020 онд Токио хотод болон зуны олимпийн наадмын хөтөлбөрт боксын спортыг үлдээхээр шийдлээ.
Олимпийн наадамд оролцох төрлийн тэмцээнийг спортын холбоод зохион байгуулдаг. Тиймээс 2020 оны олимпийн боксын тэмцээнийг ямар холбоо зохион байгуулахыг ОУОХ сонгохоор болж байна.
АНУ-ын Сангийн яамнаас AIBA eрөнхийлөгч Гафур Рахимовыг олон улс дамжсан хар тамхины наймааны сүлжээний гишүүн хэмээн хар дансанд оруулснаа мэдэгдсэний дараа ОУОХ түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарласан нь AIBA-г гишүүнчлэлийг хасах гол үндэслэл болж байгаа юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.