Оросууд анхны цахилгаан машинаа Zetta хэмээн нэрлэжээ

Оросууд анхны цахилгаан машинаа үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ оны сүүл гэхэд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.

Цахилгаан машины нэр зарлагдаагүй байсан юм. РИА Новости агентлагийн мэдээлснээр машиныг Zetta хэмээн нэрлэсэн бөгөөд 450 мянган рублиэр зарагдана хэмээн Zetta компанийн ерөнхий захирал Денис Щуровский хэллээ.

Бүрэн цэнэглэгдсэн батарейгаар 200 километр явах хүчин чадалтай энэ машинаас 2019 оны эцэс гэхэд 10 ширхгийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Денис Щуровскийн хэлснээр батарейгаас бусад машины бүх эд анги 100 хувь Орост үйлдвэрлэгджээ.

Анхны цахилгаан машины үйлдвэрлэл нь стартаптөсөл бөгөөд хувь хүмүүс хөрөнгө оруулсан байна. Төслийг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Төсөлд одоогийн байдлаар 450 сая рублийн хөрөнгө оруулаад байгааг Денис Щуровский хэллээ.

Цаашдаа жилдээ 15 мянган цахилгаан машин үйлдвэрлэхээр тооцоолжээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.