VIP ангиллын гэрийн даамлын ханш 500 мянган рубль

Оросууд гэрийн сайн даамалд 500 мянга хүртэл рублийн цалин өгөхөд бэлэн байна хэмээн "Российская газета” сонин ажлын зарын rabota.ru порталын мэдээлэлд үндэслэн бичжээ. VIP зэрэглэлийнхний гэрийн бүхий л ажлыг зохицуулах үүрэгтэй батлер буюу гэрийн даамлын цалингийн доод ханш 200 мянган рубль байгаа ажээ.

Европ болон Арабын нэгдсэн Эмиратад гэрийн даамлын ажлыг гурваас дээш жил хийсэн даамлууд илүү үнэлэгддэг байна. Мөн орос хэл эзэмшсэн, таваас дээш жил жолоо барьсан дадлагатай бол цалингийн доод хэмжээ шууд нэмэгддэг.

Хамгийн өндөр цалин авч болох дараагийн ажил нь хувьдаа 10-20 тоннын даацтай ачааны тэрэгтэй жолоочид ажил олгогч 200-360 мянган рублийн цалин санал болгоход бэлэн байна хэмээн сонин бичжээ. Гэхдээ энэ ажил Москва хот болон Москва мужид л хамгийн эрэлттэй байдаг байна.

Гуравдугаарт хүүхэд асрагчийн ажил эрэлттэй байна. Гэхдээ АНУ-д байгаа гэрт нь ажиллах хүүхэд асрагч. Ийм асрагчаас хүүхэд сургах мэдлэг, дадалтай байхыг шаарддаг бөгөөд цалингийн дээд хэмжээ нь 300 мянган рубль.

Энд дурдагдсан цалингийн ханш бүгд нэг сарынх юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.