Өнгөрсөн онд Оросын 38 сая иргэн ХДХВ-ийн шинжилгээ өгчээ

Өнгөрсөн 2018 онд ойролцоогоор 38 сая хүн ХДХВ-ийн халдварын шинжилгээ өгсөн нь нийт хүн амын 25 хувь боллоо хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

"Өнгөрсөн онд нийт хүн амын 25 хувь буюу 37,9 сая хүн ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгсөн байна. Сүүлийн жилүүдэд ийм шинжилгээ өгч байгаа хүмүүсийн тоо жилд дунджаар хоёр саяар нэмэгдэж байгаа ч халдварын тоо буурч байна” хэмээн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

2018 онд ХДХВ-ийн шинэ халдвар 896 мянга бүртгэгдсэн байна.

ХДХВ-ийн халдварыг бууруулах чиглэлээр ОХУ-ын Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааны ажлыг идэвхтэй хийхийн зэрэгцээ ХДХВ-ийн халдварын шинжилгээг үнэгүй хийж байгаа юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Шуурхай шинжилгээний хөдөлгөөнт багийг ажиллуулж байгааг хэвлэлийн алба онцолжээ.

Урьдчилан сэргийлэх ээлжит кампанит аян энэ тавдугаар сарын 14-19-ний өдрүүдэд "Стоп ВИЧ/СПИД" нэртэйгээр ОХУ даяар зохиогдож байгаа юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.