Ялалтын түүхэн зургийн эзэн хэн бэ?

Гитлерийн Германыг ялсан ялалтын баярын тухай ном болгонд зайлшгүй байдаг зураг нь Рейхстагийн оройд ЗХУ-ын тугийн мандуулж байгаа зураг байдаг. Энэ зургийн эзэн нь дайны үеийн гэрэл зурагчин Владимир Петрович Гребневийн зураг юм.

Владимир Петрович Гребнев нь 1907 онд Москва хотноо төрсөн. Хэвлэх үйлдвэрт туслах ажилтан, "Мосфильм”-д найруулагчийн туслах хийж байгаад гэрэл зурагчин болсон. 1930-аад онд Москвагийн хэд хэдэн хэвлэлд гэрэл зургаа нийтлүүлдэг болсон.

1941 оны зургадугаар сард дайн эхлэхэд цэргийн "Красная звезда” сонины гэрэл зурагчингаар фронт руу илгээгджээ. 1942 он гэхэд фронтын дайчдад зориулсан "Фронтовик” сонинд ажиллан Улаан армийн цэргүүдтэй хамт Москвагаас Берлин хүртэл явжээ. Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

1945 оны дөрөдүгээр сард Берлинд дөхөж очсон Улаан армийн ангиудад Берлинийг эзэлж, Рейхстагийн оройд мандуулах улаан тугийг өгсөн байна. Нэг дивизэд 10 туг өгчээ. Дайчин болгон Рейхстагийн оройд ялалтын удаан тугийг мандуулахыг хүсч байлаа. Рейхстагийн оройд хэн хамгийн эхэлж улаан тугаа мандуулсан талаар одоо ч түүхчид маргадаг.зарим эх сурвалжид дөрөвдүгээр сарын 30-нд Рейхстагийн оройд улаан туг мандсан гэдэг ч энэ баримтыг нотлох зүйл одоо болтол олдоогүй. Берлинийг чөлөөлөх үед тэнд Зөвлөлтийн гурван гэрэл зурагчин байжээ. ТАСС-ын Евгений Халдей, "Правда” сонины Виктор Темин, Зөвлөлтийн мэдээллийн хорооны Владимир Гребнев.

1945 оны тавдугаар сарын 1-2-нд кино найруулагч Роман Кармен онгоцоор Рейхстагийн оройд намирах улаан тугийн видеог агаараас авах үед Темин мөн тэнд байж зураг авчээ. Харин Евгений Халдей, Владимир Гребнев  хоёр тавдугаар сарын 2-ны өдөр Рейхстагийн орой дээр гарч бараг ижил шахам зураг авчээ. Тэр хоёрын зургийн ялгаа нь салхинд хийсэн тугны чиг л өөр ажээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.