Л.Эрдэнэчимэгийн төр самрах мэдэгдэл

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон элдэв баривчилгаа болон түүний хийж буй үйлдлүүд Монголын улс төрд шинээр орж ирсэн нэгэн үзэгдлийн болох ёстой үр дагаврыг харуулж байна. Юу вэ гэвэл, улс төр, бизнесийн ураг барилдсан явдал. Бүх юманд өөрийн агуулга, орон зай, утга учир бий. Улстөрч хүн гэдэг өөрийн төлөө биш бусдын ашиг тусын тулд зөв шийдвэр гаргах зам мөрийг сонгосон хүн, харин бизнесмэн бол гарт байгаа 10 төгрөгөө 100, бүүр ахивал 1000 болгох ухаанд илүү учраас мөн өөрийн зам мөрийг дагасан хэрэг. Бурхны өгөгдлөөр нэг хүнд бүхий л авъяас чадвар, мэдрэмж нэгэн зэрэг заяах нь ховор. Тэр тусмаа улс засах төрийн хүн, мөнгө үржүүлэх хар ухаан нэгэн хүнд цогцлох нь үгүй. Яагаад гэвэл энэ хоёрын амьдралыг үзэх үзэл, хэрэгжүүлэх арга нь өөр өөр. Улс төр, бизнес холилдож, муу үр дагаврыг амссан улс орон цөөнгүй байдаг. Монголчууд ганцаараа муудаа ийм болчоод байгаа юм биш. Ямар ч зүйлийг туулж, мэдэрч байж л засагддаг хойно, бид тэр л замаар явж байгаа. Харин үүнийгээ ойлгож, засч залруулах гэдэг бол өөр ухаан.

 

Х.Баттулга бол Монголд сүүлийн 20 жилд бий болсон бизнесийн давхаргын тод төлөөллийн нэг. Улс төрд орохоос өмнө энэ хүнийг шажигнасан бизнесмэн гэдгээр нь монголчууд мэдэж, бахархдаг байсан. Гэрээ зассан Баттулга төрөө засахаар шийдсэнийг буруутгах аргагүй. Харин төрд орсон хойноо улстөрч шиг байв уу, бизнесмэн шиг байв уу гэдэг өөр асуудал. Нэн ялангуяа өчигдөр /2016.04.11/ түүний эзэмшлийн Баянгол зочид буудалд болсон үйл явдал энэ хүн улс төр, бизнесийн аль алиных нь хар хорыг шингээсэн ороолон болсоныг харууллаа.

Болсон үйл явдлыг үйл явдлын дарааллаар хөөвөл Х.Баттулгын Женко группийн охин компаниуд болох "Түмэн хишигтэн”, "Баялгийн хувь” компаниудад ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан санхүүгийн шалгалт хийхийг мэдсэн эрхэм гишүүн өөрийн гарын хүмүүс болох өөр хоёр гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганбатын хамтаар охин компанидаа очиж УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар түрий барин шалгалтад саад хийх зорилготой очжээ. Үүнийг ч хамт очсон гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр хэвлэлийнхэнд ил тодоор хэлсэн. Төр түшихээр андгай өргөн гарч ирсэн түшээд төрийн ажлыг гацаахаар санаатай үйлдэл хийжээ гэсэн үг.

Санаатайгаар барахгүй төрийн эргэлт хийхээр зэхэж байгаа юм биш үү гэсэн сэтгэгдлийг Л.Эрдэнэчимэг гишүүний үг төрүүллээ. Удахгүй 70-аад хоногийн дараа парламентын ээлжит сонгууль товлогдоод байгаа. УИХ-ын 76 суудлын 48 нь мажоритар системээр, үлдсэн 28 нь пропорциональ системээр явагдана гэдгийг 2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд парламентаас баталсан Сонгуулийн тухай хуульд заасан. Энэ хуулийг өчигдөр Баянголд байсан эрхэм гурван гишүүн гурвуул гар өргөн баталсан гэсэн үг. Харин өчигдөр Л.Эрдэнэчимэг гишүүн энэ хуулийг өөрчилж, 76 мандатыг бүгдийг мажоритар системээр явуулах ажлыг "энэ долоо хоногт багтаан хийнэ” хэмээн мэдэгдлээ.

Парламентын сонгууль бол Монголыг төрийг удирдах бүтцийг бүрдүүлэх чухал зүйл. Сонгуулийг явуулах тоглоомын дүрэм буюу хуулийг хэн дуртай нь сонгууль явагдахаас хоёр сарын өмнө өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөөд байдаг зүйл биш. Магадгүй нэг намын, эсвэл нэг хүний дарангуйлалтай нийгэмд байж болох зүйл байж болох ч ардчиллын замыг сонгосон Монголын хувьд энэ бол төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого гэж тайлж болно. Тэр тусмаа Л.Эрдэнэчимэг гишүүн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар парламент, Засгийн газар хоорондын зөрчилдөөний үеэр парламентын талд буюу УИХ-ын дарга З.Энхболдын өмнөөс ажилласан гэдэг хардлагыг аль хэдийнэ олон түмэнд төрүүлсэн. Тиймээс энэ эрхэм гишүүний өчигдрийн мэдэгдлийг сэтгэлийн хөөрөл гэхээсээ илүүтэй төрийн эрх мэдлийн хүчний нэг туухай болж байгаа З.Энхболдын дараагийн нүүдэл гэж ойлгоход үнэнээс хол зөрөхгүй.

Х.Баттулгын талынхан ийнхүү сонгуулийн пропорциональ системийг үгүй болгохоор санаа шулуудан ажилдаа орно гэж байгаа нь Ардчилсан намынхан жагсаалтын 28 нэрээ хувааж чадахгүй, эмэгчин эрэгчинээ үзэж байна гэсэн мессежийг мөн өгч байна. Пропорциональ системийг Монгол улс 2012 оны сонгуулиас хэрэглэж байгаа. Өмнө 1992 онд нэг удаа мөн хэрэглэсэн байдаг. Харин 2012 оноос хуулинд суулган өгсөн.    

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Beyonce 14 April 2017 18:46 5.188.211.170
Bob89 pisze:Jak komuÅ› mocno zależy na zasilaniu z USB to oczywiÅ›cie może siÄ™ pobawić w stosowanie konwertera napiÄ™cia, a za nim dodatkowo inwertera aby uzyskać zasilanie symetryczne, tylko siÄ™ trzeba liczyć z tym, że koszt zrobienia takiego ukÅ‚adu zasilajÄ…cego bÄ™dzie wiÄ™kszy niż oscyloskopu (ot gotowy konwerter DC 5 -> 15V to kosz ok. 50 zÅ‚ zależnie od jakoÅ›ci produktu, oczywiÅ›cie można taniej samorobny), a to siÄ™ już może mijać z celem… ProszÄ™ mnie sp/rbtowaćozsesztać za wszelkie bÅ‚Ä™dy w logicznym myÅ›leniu – pozdrawiam ;)

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.