Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохын тулд мөнгө хэвлэх болно

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах  хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр болсон. Тодруулбал, найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг таван хувь болгон бууруулснаар иргэдэд ирэх хүүгийн дарамт багасна гэж  Ардчилсан намынхан үзэж байгаа билээ. Харин энэхүү шийдвэрийг АН-ын сонгуулийн шоу гэж үзэх хүмүүс ч бий. Тэгвэл ипотекийн зээлийг сонгуультай хутгавал эдийн засгийн хувьд эрсдэл учруулж болзошгүй байгааг М.Энхсайхан сайд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Чухам яагаад ингэж үзэж байгааг түүнээс тодруулсан юм.

-Ипотекийн зээлийн үргэлжлүүлэн олгохоо АН амаллаа. Ингэхдээ зээлийн хүүг найман хувиас таван хувь болгох шийдвэрийг гаргасан. Энэ зээлийг үргэжлүүлэн олгохыг та эсэргүүцээд байгаа юм уу?

-Нэгдүгээрт, би ипотекийн зээлийг эсэргүүцэж байна гэсэн үг хэлээгүй. Эдийн засгийн талаас нь ямар эрсдэл учирч болохыг тайлбарласан. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоё гэхээр төсөвт мөнгө байхгүй. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход мөнгө хэвлэх хэрэгтэй болно. Нөгөө талаар банк санхүүгийн байгууллагаа татан унагаах аюултай байх болзошгүйг эрх баригчдад анхааруулсан.

потекийн зээлийн явцад хуримтлагдсан мөнгийг ирээдүйн тэтгэврийн сан болгох асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тохиолдолд эрсдэл бага биш үү?

-Ирээдүйн тэтгэврийн санд мөнгө хийчих юм биш шүү дээ. Үнэ тогтворжуулах нэрээр гурван их наяд төгрөгийг тараасан. Энэ өрийн бичгийг ирээдүйн тэтгэврийн сан дээр биччих юм. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохыг эсэргүүцээд байгаа юм биш, эдийн засгийн талаас нь анхааруулсан.

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Kelly Flack 28 November 2016 12:14 95.85.62.215
Ahoj, Jste podnikatel nebo žena? Jste v jakékoli finanční stres? potřebujete úvěr se založit svůj vlastní podnik? Máte nízký příjem a je pro ně těžké získat úvěr od místních bank a jiných finančních institucí? Odpověď je zde při nízké rychlosti 2%, Napište nám patolízal na paydayloancompany9@gmail.com

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.