Ипотекийн 10 хувийн зээл эдийн засгаа чирэх үү?

Монгол Улсын Засгийн газраас орон сууцны ипотекийн зуулийн урьдчилгааг 10 хувьд болгон бууруулна хэмээн мэдэгдсэн нь олон хүнийг хүлээлтийн байдалд оруулаад байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар 10 хувийн зээлийн журам батлагдангуут 20-30 мянган өрх зээл хүсэхэд бэлэн байгаа аж. Орон сууцны ипотекийн зээл хэрэгжээд тав зургаан жил болж байгаа бөгөөд иргэд зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувиа төлж байсан юм. 30 хувиа төлөөд орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо ханасан. Гэтэл эрэлтээ дагаад баригдсан орон сууцууд одоо худалдан авагчгүй болчоод байгаа юм. Тиймээс түгжигдээд байгаа барилгын салбараа дэмжих, үлдсэн иргэдэд боломж олгохын тулд урьдчилгааг 10 хувь руу буулгаж, зөрүү 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргаж өгөх гэж байгаа юм. Гэсэн ч энэ шийдвэр эцсийн байдлаар баталгаажаагүй байгаа.

 

Монголд хэрэгжиж буй ипотекийн зээл нь зах зээлийн нөхцөл байдлаас харьцангуй ангид, хүүгийн хувьд нэлээн хөнгөлөлттэй. Банкуудын арилжааны байдлаар олгосон орон сууцны зээлээс даруй хоёр дахин бага хүүтэй зээл юм. Сарын 0.6-0.7 хувийн хүүтэй зээл. Харин арилжааны банкны зээл 1-1.5 хувьтай байгаа

Харин энэ зээл тэртээ тэргүй элгээрээ мөлхөж байгаа эдийн засгаа чирч унагах магадлалтай гэж эдийн засагчид болгоомжилж байгаа. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт хэмжээ 3.5 их наяд орчим байна. Энэ нь ДНБ-ий 17-18 хувь юм. 10 хувийн урьдчилгаатай ипетекийн зээл батлагдан хэрэгжвэл энэ хувь 20-иос дээш гарах магадлалтай.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.