Ням гариг болгон монголчуудын авьяасыг сонжоорой


Монголчууд бид ямар авьяастай вэ гэдгийг мэдрүүлэх шоу эхлэхэд бэлэн болжээ. Ирэх Ням гаригаас "Авьяаслаг монголчууд” шоуг "Монгол ТВ”-ийн дэлгэцээр хүлээн авна.

Английн продюсер Саймон Коулын "Syco Entertainment” болон "FremantleMedia” хамтын бүтээл тус шоуг Монгол Улсад бүтээн, нэвтрүүлэх эрхийг "Монгол ТВ” авсан. Шоуны бэлтгэл ажлыг энэ оны турш хийж одоо үзэгчдэдээ өргөн барихад бэлэн болжээ. Шоуны бэлтгэлийн баг сүүлийн найман сарын турш эх орныхоо өнцөг булан бүрт очиж нийт 2,000 гаруй авьяастнуудаас эхний шатны шалгаруулалтаа хийгээд байна.  

"Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр хөгжмийн зохиолч, продюсер, "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер продюсер Rokitbay, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар ажиллажээ. Харин шоуны хөтлөгчөөр жүжигчин Анхаа, Ууганаа нар сонгогдсон байна.

Шоу Ням гариг бүрийн үдэш нэвтрэх юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Melissa 14 April 2017 18:43 46.161.14.99
M-am pripit si am fost superficiala in a judeca. Citind posturile tale, e clar ca vrei sa aprofundezi doar cateva subiecte . Nu pentru ca nu remarcasem interesele tale, dar pentru ca sunt un pic distrata uneori, “Mea cup#;&l8221a.

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.