“Шүүх хуралдаан” хэмээх онц сонирхолтой шоу

Монголын телевиз үзэгчид сүүлийн дөрвөн өдөр нэн сонирхолтой нэгэн шоуг шимтэн үзэж байна. 2012-2014 онд Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдсон нүүрсний гэх тодотголтой хэргийг шүүх хурлыг шүүгдэгчдийн хүсэлтээр телевизээр шууд нэвтрүүлж байгаа юм. Энэ нь шүүх хуралдааныг телевизээр эфирээр шууд нэвтрүүлж байгаа хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хуралдааныг нэвтрүүлж байсан юм. Шүүх хуралдаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлтээ илэрхийлж, очиж оролцсон нь олон хүний анхаарлыг татлаа.

 

Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүмүүс хүлээж байгаа нь тодорхой ч энэ шүүх хурал төрийн байгууллагуудын ажилтнуудын мэргэжил, мэдлэг, ааш авирыг олны нүдэнд ил гаргаж байна.

Шүүх бол ямар ч нийгмийн маш чухал эд эс. Яагаад гэвэл хуулийн хүрээнд үнэн мөнийг тогтоож, хохирсон хүний эрхийг сэргээж, хохирол учруулсан хүнд төрийн нэрийн өмнөөс шийтгэл оноодог. Шүүхийн шинэтгэлийг бид хийгээд удаж байна. Хуулийн дагуу хаалттай явагдах шүүх хурлаас бусад хурлыг шүүх танхимаас видеогоор дамжуулан шууд үзэх боломжийг шүүхүүдэд бий болгосон, бүхий л шүүх хуралдааны шийдвэрийг онлайнаар ил зарладаг болсон, шүүгчдийг хээл хахуулиас ангид байлгах үүднээс тэдний цалинг жирийн дундаж иргэнтэй харьцуулвал 10-20 дахин нэмсэн гээд нийгэмд шударга ёсыг тогтоох орчныг бүрдүүлсээр байгаа.

Харин "нүүрсний” шүүх хурал шүүхийн шинэтгэлийг одоо шүүгчдийн тархин дотор хийх болсоныг харууллаа гэдэг дүгнэлтийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид санал нэгтэйгээр дүгнэж байна. Одоо цалиндаа тохируулж ажиллах цаг болсоныг олон хүн сануулжээ.

Мөн шүүгдэгчдийг буруутайд тооцох гол үндэслэлүүдийг гаргасан аудит болоод шинжээчид гаргасан дүгнэлтээ хамгаалж чадахгүй байгаа нь энэ хэрэг зохион байгуулалттай "зохиосон” хэрэг гэж мэдэгдэж байсанд олон хүнийг итгэхэд хүргэж байна. Аудит болоод санхүүгийн мэргэжлийн шинжээчдээр үнэхээр ийм чадвар муутай, хийсэн ажлаа хамгаалж мэддэггүй хүн ажилладаг уу, эсвэл энэ хүмүүс зориуд дүгнэлт "зохиов уу” гэдэг асуултыг тавихад хүргэж байна. Мэдээж шүүх дээр хоёр тал өөр өөрийн зөвийг хамгаалж мэтгэлцэх нь зүй ч энэ удаагийн шүүх хуралд зөвхөн яллах тал адвуу байгааг үзсэн хүн бүхэнд ойлгомжтой байна.

Мөн энэ шүүх хуралд оролцогч талуудын төлөөллийг харахад өөр олон асуулт байгаа юм. Ийм хэрэг илрүүллээ хэмээн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын өмнөх өдөр Авлигатай тэмцэх газраас зарласан хэвлэлийн бага хурал дээр биечлэн оролцсон прокурор нь яллагч болон оролцож байгаа нь, одоогоос нэг сарын өмнө хар тамхины хэргээр Тээврийн прокуророор ажиллаж байсан нэгнийг баривчилилсан тухай мэдээлэл хэвлэлээр дэлгэрэнгүй цацагдсан. Тэрхүү баривчлагдсан прокурорын төрсөн ах нь энэ шүүх хурлыг даргалаад сууж байгаа. Тэгэхээр яллагчаар оролцож байгаа прокурор анхнаасаа Авлигатай тэмцэх газартай хамтран ажилласан уу, шүүх хуралдааныг даргалагчийн дүү баривчлагдсан нь дүүгээр нь дамжуулж шүүгчид нөлөөлөх гээгүй байгаа гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байгаа. Эдгээр таамгыг шүүгдэгчдийн талаас тавьж шүүгч болон прокуророос татгалзах хүсэлт тавьсан ч хэрэгсээгүй.

Энэ хэргийн хамгийн сонирхол татаж байгаа зүйл нь гол хохирогч гэж байгаа Багануур ХК нь өөрөө гомдол гаргаагүй, харин Авлигатай тэмцэх газар танайх хохирчихлоо гэж тайлбарлаж өгсөн учраас шүүх хуралдаанд хохирогчоор оролцож байгаа явдал.

Шүүх хурал үргэлжилж байна.

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
QwRsFmNxjU 23 March 2020 23:55 14.186.171.178
FlPSeOfuvXZRiW

LxhckHXvBrbOmGCI

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.