Эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг АЛТ, эрэгтэйчүүдийн 61 кг-д Батболдын Номин, 74 кг-д Пүрэвжавын Өнөрбат, эмэгтэйчүүдийн 60 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд МӨНГӨ, эрэгтэйчүүдийн 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр ХҮРЭЛмедаль тус тус хүртлээ.
Энэ удаагийн ДАШТ-ий олимпийн жин бүрт эхний зургаан байрт шалгарсан тамирчид "Рио-2016" зуны наадмын эрхээ авсан. Манай тамирчдаас эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 61 кг-д Б.Номин, 74 кг-д П.Өнөрбат, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар авлаа.
1963 оноос хойш дэлхий аваргад оролцож ирсэн манай эрчүүд 1967 онд Делигийн дэвжээнээс анхны медалийг дархан аварга Ж.Мөнхбат авчирч байжээ. Тэгвэл дэлхийн аваргын анхны алтан медалийг Хөдөлмөрийн баатар З.Ойдов 1974 оны Туркийн Истанбул хотод болсон тэмцээнээс авч байсан байна.
Эрэгтэй баг түүхэндээ дөрвөн удаа буюу 1971, 1974, 1975, 1975 онуудад болсон дэлхийн аваргаас гурван медальтай ирж байжээ. Тэгвэл 2015 онд Лас-Вегас хотод болсон дэлхийн аваргаас хоёр мөнгө, нэг хүрэл медальтай ирлээ.
ТАМИРЧДЫН АМЖИЛТ:
ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД:
ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД:
1.Эрдэнэсүхийн
Нарангэрэл – 48 кг
2. Даваасүхийн Отгонцэцэг – 53 кг
3. Сүндэвийн Бямбацэрэн – 55 кг
4. Баатаржавын Шоовдор – 58 кг
5. Сүхээгийн Цэрэнчимэд – 60 кг (Мөнгөн медаль)
6. Соронзонболдын Батцэцэг – 63 кг (Алтан медаль, "Рио-2016” олимпийн эрх)
7. Очирбатын Насанбурмаа – 69 кг (V байр, "Рио-2016” олимпийн эрх)
8. Гэлэгжамцын Наранчимэг – 75 кг