“Invest Mongolia 2015”: Гол мессеж, тоо баримтууд

Энэ есдүгээр сарын 8-9-ны өдрүүдэд "Invest Mongolia 2015” хөрөнгө оруулалтын чуулган Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудалд болж өндөрлөлөө. Энэ чуулганы үеэр илтгэл тавьсан хүмүүсийн өгсөн тоо баримт, мэдээллээс Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг тодорхойлж болох юм.

 

Чуулганы гол мессеж, тоо баримтууд

  • Монголын улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй
  • Энэ жил Монголын эдийн засгийн өсөлт 7-8 хувьд байна гэж тооцоолж байсан эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт гурван хувьтай байна
  • Төсвийн алдагдал 600 орчим тэрбум төгрөг буюу 300 гаран сая ам.доллартай тэнцээд байна. Энэ алдагдал 2015 оны эцэс гэхэд нэг их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар болох өндөр магадлалтай
  • Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ оны эцэст 10 хувьд хүрч болзошгүй
  • Ойрын хоёр гурван жилдээ эдийн засаг энэ хэвээр байна
  • Ипотекийн зах зээлд урьдчилгаа 10 хувиа төлөөд орон сууц авах боломжийг бий болгож байгаа нь зээл эргэн төлөгдөх магадлалыг улам бууруулж байна
  • Өнөөгийн байдал бол уналтын эцсийн цэг биш
  • Энэ жил барилга, уул уурхай, худалдааны салбарын том төсөл хэрэгжээгүй
  • Банкуудын баланс хумигдаж, зээлийн багц өсөөгүй

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.