“Хонь бүрэн, чоно цатгалан”

Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнөөдрөөс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой боллоо. Орон гараад байсан зургаан сайдыг УИХ-ын танхимаас бүрдүүлэхийг дэмжихгүй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн ч Ерөнхий сайд шинэ сайдуудын нэрсийг албан бичгээр Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч мөн албан бичгээр хариу өгсөнөөр Үндсэн хууль болоод Засгийн газрын тухай хуулинд заасан "зөвшилцөх процесс дууссан” гэж Засгийн газрын Хэвлэлийн алба мэдээлсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "давхар дээл” өмсүүлэхгүй гэсэн байр суурийг сөрөг хүчин болох МАН мэдэгдэж байсан ч өчигдөр /2015.09.08/ болсон ээлжит бус чуулганы хуралдаанаар шинэ сайдууд бүгд 90-ээс дээш хувийн саналаар томилогдлоо.

Өчигдөр болсон шинэ сайдуудын энэ томилгоо Монголын төрийг барьж байгаа лидерүүд, улс төрийн хүчнүүд өнгөн дээрээ өөр өөрсдийн байр суурь, улс орны эрх ашгаа хамгаалж дуугардаг ч хөшигний цаагуур тохироо хийсэн гэдгийг харуулж байна. Энэ долоо хоногийн эхний өдөр хэл амаа ололцохгүй, хэмлэлдэх нь дээ гэсэн нөхцөл байдлыг үүсгээд байсан улс төр өнөөдөр амар амгалан харагдаж байна.

Ерөнхий сайд нь кабинетаа элэг бүтэн болгож аваад Хятадын Далянь руу нисчихсэн, УИХ-ын дарга нь Ерөнхий сайдын шинэ сайдуудыг томилох хүсэлтийг ёсчилчихсон, шинэ сайдууд давхар дээлгүй байх ёстой гэсэн байр суурьтай байсан Ерөнхийлөгч нь Монгол улсын төдийг сахих бодлогыг хуульчлах санаачилгаа олонд танилцуулчихсан, "хонь бүтэн, чоно цатгалан” байдалтай байна. Өнөөдрийн амар амгалан байдалд чимэг нэмж байгаа нэг мэдээ нь ҮАБЗ-ийн хуралдааны мэдээ.

Уг мэдээнд дурдсанаар "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргав. Уг шийдвэрээр "Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэхийг УИХ-д, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгожээ.

Н.ЗАМБАГА

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Ally 14 April 2017 21:20 5.188.211.170
mariane nota 10 pentru cortmeaniu. bute nu va iesi, a iesit din circuit. cu siguranta va mai boxa prin canada, dar cota lui de piata nu mai este atractiva

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.