Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хоорондоо тохиролцсон бололтой.
Гэхдээ МАН-ын бүлгээс давхар дээлтэй сайдуудыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс тэд засгийн асуудлаар завсарлага авч магадгүй гэсэн яриа байна. Тэгвэл "Шударга ёс” эвсэл Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоор завсарлага авч магадгүй байгаа сурагтай.
"Шударга ёс” бүлгийн зүгээс эхлээд Өршөөлийн хуулийн хоригийг хэлэцсэний дараа засгийн асуудлыг ярина гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
Т.Нарансолонго