Өршөөлийн хуульд 1700 хүн хамрагдах боломжтой

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хууль батлагдсан ч Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуульд хэсэгчлэн хориг тавьсаны улмаас хэрэгжилт нь гацаад байгаа билээ. Энэ хуулийн хэрэгжих эсэх талаар янз янзын мэдээлэл их тарж байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/ өчигдөр /2015.09.02/ мэдээлэл хийлээ.

ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгийн мэдээлснээр Өршөөлийн хуульд хамрагдсан 1700 иргэний 730 нь шууд суллагдах бол 970 нь хорих ялаасаа хоёр жил хасуулах юм.

Хэдийгээр тус хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьсан ч хуулийн байгууллагууд бэлтгэл ажлыг тус тусдаа хангаад явж байна. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан мөн өчигдөр /2015.09.02/ болж болж Ерөнхийлөгчийн хориг тавьсанаас бусад өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг маргаашнаас хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзсэнийг дэд хурандаа Г.Туулхүү мэдээллээ.

Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахгүй бол нийтдээ 1700 орчим хүмүүжигч суллагдана. Харин хоригийг хүлээн авбал дээрх 1700 хүнээс 161 нь хасагдах юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг тавьсан 4.1, 9.7 заалтад 161 хүн хамрагдаж байгаа гэсэн юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.